Сум харвасан үйлдлийг нь баримтжуулж байна

Хуучирсан мэдээ: 2011.06.03-нд нийтлэгдсэн

Сум харвасан үйлдлийг нь баримтжуулж байна

Төрийн ордны зүг сум харвасан хэргийг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар болжээ. Иймд үүнтэй холбоотой нотлох баримтыг бүрдүүлж өгөхөөр яг одоо Төрийн ордны хамгаалалтын албаныхан сум болоод сумны туссан газрын зургийг авч, Төрийн ордонд хэдий хэмжээний зайтай буусан талаар хэмжилт хийж байгаа бөгөөд мөн дүрс бичлэгийн хальсанд буулгаж байна. 

Ц.Мөнхбаяр тэргүүтэй Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн, Гал үндэстэн холбооны гишүүд дэмжигчид 50 гаруй морьтон энэхүү үйлдлээ хууль зөрчсөн гэж үзэхгүй байгаа хэдий ч Төрийн ордны тухай хуулийн 11.1.3-т “Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газрын шийдвэрийн дагуу цэргийн жагсаал, баяр ёслол үйлдэх болон хуульд заасан үндэслэл бий болсны улмаас Төрийн ордныг хамгаалах зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд Төрийн ордны нутаг дэвсгэрт цэрэг, цагдаагийн хүч, байлдааны зэвсэг, техник хуралдуулах; 11.1.4. Төрийн ордон, түүний нутаг дэвсгэрт жагсаал, цуглаан, өлсгөлөн, суулт хийх зэргээр шаардлагаа илэрхийлэхийг хориглоно” хэмээн заасан байдаг аж. Мөн энэ хуулийн заалтыг  зөрчиж Төрийн ордон, түүний нутаг дэвсгэрт жагсаал, цуглаан, өлсгөлөн, суулт хийх зэргээр шаардлагаа илэрхийлсэн бол иргэнийг 20000-50000 төгрөг, албан тушаалтныг 20000-60000 төгрөг, байгууллагыг 50000-250000 төгрөгөөр торгох зохицуулалттай гэнэ.

Б.Манд

Гэрэл зургийг WWW.INET.MN сайт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж