Германы канцлер Ангела Меркель Москва хотноо дэлхийн II дайнд амь үрэгдсэн орос цэргүүдийн дурсгалыг хүндэтгэх ёслолын арга хэмжээнд оролцжээ. Тэрээр өчигдөр /V.10/ Кремлийн ойролцоо орших Александрын цэцэрлэгт байх нэр нь үл мэдэх цэргийн булшинд цэцэг өргөөд буцсан байна. Ангела Меркель ОХУ-ын Улаан талбайд бямба гаригт /V.9/ болсон Ялалтын баярын 70 жилийн ойн сүрт парадыг алгассан юм.
АНУ болон Европын орны төрийн тэргүүнүүд Украины зөрчил мөргөлдөөнд ОХУ-ыг буруутган Москвагийн Ялалтын баярт оролцоогүй билээ. Нацист Германыг ялсны 70 жилийн ойн баярын цэргийн сүрт парадыг Хятад, Энэтхэг, Казахстан зэрэг 20 гаруй орны төрийн тэргүүн болон НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун үзсэн юм.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: ВВС