Сэлэнгийн оюутан залуучуудын чуулга уулзалт болов

Хуучирсан мэдээ: 2015.05.11-нд нийтлэгдсэн

Сэлэнгийн оюутан залуучуудын чуулга уулзалт болов

Төрийн ордонд тавдугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн оюутан, залуучуудын чуулга уулзалт болж, өндөрлөлөө. Чуулга уулзалтад 800 орчим оюутан залуус оролцож, “Сэлэнгийн хөгжил”, “Сэлэнгийн ирээдүй” сэдвээр илтгэл сонсож, мөн Сэлэнгэ аймгийн хөгжил, залуучуудын өмнө тулгамдаж байгаа асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ.

Мөн энэхүү чуулганд УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Гадаад хэргийн дэд сайд Н.Оюундарь нар оролцлоо. Энэ үеэр Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат оюутан залуучуудад хандаж үг хэлсэн юм. Тэрээр “Улс орны хөгжлийн түүчээ нь оюутан залуучууд байдаг. Залуучууд нь өөрийнхөө төлөө амьдрах чадвартай, бүтээх чадвартай, өөрийгөө авч явах чадвартай, хамт олонтой болох чадвартай суралцсан байх ёстой. Ирээдүйгээ олж авахын төлөө зүтгэж байгаа залуучууд ч бий, бие хүн болохын төлөө зүтгэж яваа залуучууд ч олон. Стив Жобсын өнөөдрөөрөө амьдар гэдэг үгийг залуус та бүхэнд хандаж хэлэхийг хүсч байна, маргаашийг хойш тавиад.

Залуучуудаа дэмжих зорилгоор Аж үйлдвэрийн яам нь Залуучуудын инноваци төслийг боловсруулж байна. Үнэхээрийн сайн шинэ технологи бий болгож, нэвтрүүлж чадах юм бол түүнийг дэмжээд ажиллах юм шүү” гэдгийг онцоллоо.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж