“Хөсөгтөн”-ий санал асуулга өнөөдөр дуусна

Хуучирсан мэдээ: 2015.05.11-нд нийтлэгдсэн

“Хөсөгтөн”-ий санал асуулга өнөөдөр дуусна

"Хөсөгтөн" хамтлаг дэлхийн хамгийн алдартай шоуны нэг "Got talent" шоунд оролцож байгаа билээ. Тэд шилдэг есөн оролцогчдыг шалгаруулах санал асуулгад амжилттай оролцож, шигшигдэж үлдэж чадсан юм. 

Тус хамтлагийнхан энэ сарын 7-нд дахин тайзнаа гарч, уран бүтээлээ толилуулсан ба үнэ үеэр шүүгчид өндөр сэтгэгдэлтэй хүлээж авсан юм.

Ингээд шүүгчдийн хэлсэн үгийг хүргэе.

Мэлани: Би анх энд ирэхдээ олон янзын соёлын өвөрмөц онцлогийг харахыг хүсч байна гэж хэлж байсан харлаа. Та нар надад соёлын боловсрол олголоо.

Ванэс: СD хаанаас авах вэ, MP3-аар татаж авч болох уу хаанаас авах вэ? Танай хөгжмий. хөг аялгуунд үнэхээр дурлалаа. Сонин чамин (exotic) гайхмаар байлаа.

Анггүн: Хүмүүс танай соёлд үнэхээр автаад илүү ихийг олж мэдэхсэн гэсэн хүсэл тэмүүлэлд хөтлөгдөөд байна. Үүний үүд нь "Азийн Авьяастнууд". Харин та бүхэн соёлын элчин сайд нь гэж надад санагдаж байна.

Дэвид: Та нар намайг хэн гэдгийг бараг мэдэхгүй болов уу. Би техникийн дэвшил компютер ашиглаж бүтсэн хөгжмийн ертөнцөд амьдардаг. Ийм хамгийн хольцгүй (raw), цэвэр (pure) хэлбэрээрээ байгаа хөгжим сонсоход үнэхээр онгод оруулж хөглөх шиг болж байна. Би огт мэддэггүй байсан энэ соёлын тухай одоо мэддэг боллоо.

Одоо харин сүүлийн шатны шалгаруулалтын санал асуулга үргэлжилж байгаа ба өнөөдөр 23:59 цагт хугацаа нь дуусах билээ. Та бүхэн монголын соёлын толь болж яваа “Хөсөгтөн” хамтлагийн залуусаа дэмжин саналаа заавал өгөөрэй.

Санал асуулга өнөөдөр дуусч 14-нд шилдгийн шилдгийг шалгаруулах юм байна.

Та доорхи хаягаар саналаа өгөөрэй.

https://www.facebook.com/asiasgottalent/app_1598372720404428

1. Малайз, Сингапур, Филлипин, Вьетнам, Тайвань, Энэтхэг, Хонг Конг, Индонез, Тайландад амьдардаг бол AGT5 гэж мессеж бичин санал өгөх ба санал өгөх дугаарыг доорхи хаягаар орон харна.

http://asiasgottalent.tv/vote/

2. Хэрвээ та компьютерээс орж байгаа бол Фэйсбүүкийн #AsiasGotTalent -н хуудсан дээрх апп -г ашиглан өгнө.

https://www.facebook.com/asiasgottalent/app_1598372720404428 Энэ хаягаар нэвтрэн ороод Khusugtun гэж сонгоод саналаа өгөх бөгөөд найзуудаа бас уриарай. THANK YOU FOR VOTING гэж гарч иртэл нь дарна.

3. Та ухаалаг утастай бол https://fbvotenow.asiasgottalent.tv/ хаягаар өгнө. Эсвэл утсандаа #AsiasGotTalent гэсэн апп суулган санал худалдан авч болно.

4. Хэрвээ та Хятад улсад амьдардаг бол http://votenow.asiasgottalent.tv/ хаягаар ороод саналаа өгөөрэй.

Т.АНУ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж