Биеийн тамир спортын салбарын 90 жилийн ойд зориулсан явган аяллыг ОХУ-ын Байгал нуур, Баргузиний чиглэлд хийх баг тамирчдыг БТСГ-ын дарга Ч.Наранбаатар өнөөдөр хүлээн авч уулзлаа. Монголын адал явдалт спорт аяллын холбооноос зохион байгуулж буй энэ аялалд Архангай, Сүхбаатар аймаг болон нийслэлийн 18 тамирчин багтжээ. Аялагчид зургадугаар сарын 7-ны мягмар гаригт Улаанбаатараас хөдлөх ажээ.