Жиу-жицучид хос алтан медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2011.06.03-нд нийтлэгдсэн

Жиу-жицучид хос алтан медаль хүртлээ

Жиу-жицу бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 2-5-нд АНУ-ын Калифорни мужийн Лонгбич хотноо үргэлжилж байна. Тус тэмцээнд Монголын тамирчид эрэгтэй 13, эмэгтэй тав, нийт 18 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож байгаа юм. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний masters буюу ахмадын төрөлд аваргууд тодорсон бөгөөд Монголын жиу-жицучид амжилттай оролцож, алт, мөнгөн медалийг ихэрлүүлснээр багаараа гуравдугаар байрт шалгарчээ. Монголын багаас мастерс ангилалд 64 кг-д О.Нарангэрэл, +100 кг-д Б.Одхүү нар аваргын алтан медаль, н.Мөнгөнхуяг, Б.Мягмардорж нар мөнгөн медаль хүртсэн байна.

Харин насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн төрөлд өрсөлдсөн Монголын тамирчид бүгд ялагдсанаар тэмцээнээ дуусгасан бол насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн төрөлд С.Мияарагчаа, Д.Сүлдбаяр нар өнөөдөр АНУ-ын дэвжээнд зодоглож, нэг ялж, нэг ялагдсанаар тэмцээнээ дуусгажээ. Харин бусад жиу-жицучид бямба, ням гаригт барилдах юм байна.

С.Цэлмэг

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж