Монголын хамгийн том амьд хөгжмийн наадам “Playtime-2011” ирэх сард болох гэж байна. Амьд хөгжим сонирхогч залуусын хүсэн хүлээдэг тус наадам нь энэ жил долдугаар сарын 16, 17-нд уламжлалт Монгол шилтгээндээ болох юм. Энэ жилийн наадамд оролцох хүсэлтэй хамтлаг, дуучдын бүртгэл хэдийнэ эхэлсэн бөгөөд Улсын их дэлгүүрийн зүүн урд байрлах “HI-Fi Records”-ын оффист бүртгэж байна. Бүртгэл энэ сарын 10-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд бүртгүүлэх хамтлаг дуучид таваас доошгүй уран бүтээлтэй, амьдаар тоглодог байх шаардлагатай. Бүртгүүлэхээр ирэхдээ нэг хувь цээж зураг, анкет бөглөх хэрэгтэйг сануулъя.
М.Дөл