Баруун маршрутаар хий нийлүүлэхээр тохиролцжээ

Хуучирсан мэдээ: 2015.05.09-нд нийтлэгдсэн

Баруун маршрутаар хий нийлүүлэхээр тохиролцжээ

Владимир Путин ,  Си Жиньпин  баримт бичигт гарын үсэг зурах ёслол дээр, 2015.05.08. Фото: Александр Вильф / РИА Новости

 

Оросоос Хятадад баруун маршрутаар хий нийлүүлэх гэрээнд "Газпромын» тэргүүн Алексей Миллер Хятадын нефть, хийн CNPC корпорацийн дэд ерөнхийлөгч нар гарын үсэг зурлаа. Ингэснээр Баруун Сибирийн орд газруудаас Алтайгаар дамжуулан Хятадад хий экспортлох юм.

 

Дөрөвдүгээр сард Миллер ярихдаа, энэ маршрутаар 30 тэрбум шоо метр  хийг 30 жилийн турш нийлүүлэх бөгөөд хэмжээний хувьд  цаашид хоёр дахин нэмэгдэж магадгүй гэсэн байв. Уг хийн хоолой нь Оросын хийг Европт нийлүүлж байгаатай шууд өрсөлдөгч болох ажээ. Алтайгаар дамжих экспорт нь Европт нийлүүлж буй нөөцийн баазыг нэг үгээр баруун Сибирийн ордуудыг ашиглах юм. Хятадад Зүүн Сибирийн нефтийг “Сибирийн хүч” хийн хоолойгоор зүүн маршрутаар дамжуулах юм.

 

Зүүн маршрутаар Хятадад нийлүүлэх хийн гэрээ нь 40 жилийн хугацаатай бөгөөд хоёр улс гэрээний нөхцлөө 2014 онд биелүүлээд, хүчин төгөлдөр болгосон аж.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж