Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиев маргааш манай оронд айлчлан ирнэ. Энэ сарын 13-ныг хүртэл үргэлжлэх төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Болгар Улсын Ерөнхийлөгч Р.Плевнелиев нар ганцаарчилсан уулзалт хийх ажээ. Монгол, Болгар хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буй айлчлалын хүрээнд УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар Болгар Улсын Ерөнхийлөгч Р.Плевнелиевд бараалхана.
Айлчлалын үеэр хүнс хөдөө аж ахуй, боловсрол, шинжлэх ухаан, хэвлэл мэдээллийн салбарт хамтран ажиллах тухай хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурж, Монгол, Болгарын бизнес форум зохион байгуулагдах юм байна.
М.СУРА