Зөвлөлдөх уулзалт болж байна

Хуучирсан мэдээ: 2010.04.16-нд нийтлэгдсэн

Зөвлөлдөх уулзалт болж байна

Өнөөдөр Азийн хөгжлийн банкнаас хэрэгжиж буй “Дээд болон мэргэжлийн боловсролыг чадавхижуулалт” техник туслалцааны төслийн танилцуулга, зөвлөлдөх уулзалт болж байна. Уулзалтанд УИХ-н гишүүд, ЗГХЭГ, БСШУЯ, ШУА, Сангийн яам болон бусад яамд МХЕГ, ҮХАҮТ, МАОЭХ, МҮЭ, МОХ, хөдөө орон нутгийн болон бусад хандивлагчдийн төлөөлөгчид оролцлоо. Зөвлөлдөх уулзалтыг нээж Боловсрол Соёл шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр үг хэлсэн бөгөөд Боловсролын салбарт бүхэлдээ ажил, үйлчилгээний чанарын шаардлага нийгмийн хөгжлийн захиалгаар, мөн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээгээр үүсч, үүнд нь улс орон болосролын чанартаа анхаарлаа төвлөрүүлж, бүхий л нөөцөө хамгийн үр ашигтай зарцуулах, менежментийн ур чадвараа тасралтгүй сайжруулах бодлого хэрэгжүүлж байгаа тухай мэдээллээ. Сүүлийн жилүүдэд боловсролын салбарын санхүүжилт байнга өсөн нэмэгдэж, 2010 оны байдлаар улсын орлогын 30 орчим хувийг зарцуулжээ. 2010 оны боловсролын төсвийг 2008 оныхтой харьцуулбал 11.4 %-иар буюу 43.7 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Мөн 2004-2009 оны дунджаар дээд боловсролын салбарын төгсөгчдийн ажил эрхлэлт 35%-тай байна.

Уулзалтанд оролцож буй Боловсрол Соёл Шинжлэх Ухааны сайд Ё.Отгонбаяраас энэхүү уулзалтын зорилго ач холбогдлыг тодруулах зорилгоор дараах тодруулгыг авлаа.

-Боловсролын чанарыг хэрхэн дээшлүүлэх, ямар арга замаар сайжруулах вэ? Энэхүү уулзалт ямар ач холбогдолтой вэ? 

-Монгол Улсын Засгийн Газар энэ оны эхээр бодлогын  шинэчлэл гаргаж төрийн өмчийн сургуулиудад бүтцийн өөрчлөлт хийсэн. Энэ бол дээд боловсролын чанарыг сайжруулах эхний алхам юм. Одоо дээд боловсролын шинэчлэлийн бодлогын баримт бичиг, замын зураг боловсруулагдаад дуусч байна. Монгол Улсын дээд боловсролын салбарт хэрэгжүүлж буй өөрчлөлт хэрэгжилтийг хангахад Азийн хөгжлийн банкнаас ирэх оноос тодорхой төслийг хэрэгжүүлэхээр ярилцаж байна.  Өнөөдрийн уулзалт нь Монгол Улсын тавьж буй зорилтуудыг тодорхойлох бөгөөд аль хэсэгт нь Азийн хөгжлийн банкнаас хичнээн төгрөгийг санхүүжүүлж туслах вэ гэдгийг тодорхойлохын тулд өнөөдрийн уулзалтыг зохион байгуулж байна.

-Азийн хөгжлийн банкнаас хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийх вэ?

-Монгол Улс нь дээд боловсролд нилээд хэмжээний мөнгө зарцуулдаг боловч жилд 30 гаруй тэрбум төгрөг сургалын төрийн сангийн шугамаар, шууд хэлбэрээр 4 тэрбум төгрөг шууд зардлаар олгогдож байна.   Гэсэн хэдий  ч олон нийтийн дунд дээд боловсролын чанарын асуудал яригдсаар байгаа.  Азийн хөгжлийн банкнаас багагүй хэмжээний санхүүжилт гаргахаар ярьсан. Ямар хэмжээний санхүүжилт гаргахыг, ямар ажлууд АХБ наас хийгдэхийг өнөөдрийн хэлэлцүүлгээс гаргахаар төлөвлөж байгаа.  Ер нь бол 15 саяас доошгүй ам.долларыг гаргахаар тооцож байна.

Б.Энхмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж