Азийн волейболын холбооны ивээл дор болох эрэгтэйчүүдийн Азийн зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээн ирэх ням гаригт(V.10) Улаанбаатар хотноо "Буянт-Ухаа" спортын ордонд эхлэх билээ. Тэмцээний “А” хэсэгт Монгол, БНХАУ, БНСУ, ХонгКонг, “В” хэсэгт Япон, Макао, Тайвань, БНАСАУ-ын багууд багтсан.
Монголын волейболын холбооноос ирүүлсэн тамирчдын танилцуулгыг цувралаар хүргэж байна.
Монгол улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд менежер Ц.Одхүү, ахлах дасгалжуулагч Шүто Коичи, туслах дасгалжуулагчаар Б.Мөнхнаран, Ч.Баттөгс, тоглогч А.Мөнхбаяр (багийн ахлагч), Э.Сайханбаатар (багийн дэд ахлагч), Э.Сайнбилэг, Д.Билгүүн, Э.Болор-Эрдэнэ, М.Цэрэнбаатар, А.Даваажаргал, М.Мягмарсүрэн, Т.Батбаяр, Э.Алтангэрэл, Г.Ган-Очир, М.Өсөхбаяр, М.Ганбилэг, Б.Анхбаяр, Б.Хосбаяр, Б.Ууганцэрэн, С.Бат-Эрдэнэ нар багтаад байна.
Үндэсний шигшээ багийн гишүүн Болор-Эрдэнэнийн Анхбаяр, Сима клубын багийн тамирчин, анхны багш Галбаатар, волейболын спортоор 8 жил хичээллэж байгаа, биеийн өндөр 192 см, биеийн жин 75 кг. МУИС-БС-ийн 1-р дамжааны оюутан.
Үндэсний шигшээ багийн гишүүн Мягмарчимэдийн Цэрэнбаатар, "Хасумегстарс" клубын багийн тамирчин, анхны багш Эрдэнэчулуун, волейболын спортоор 11 жил хичээллэж байна. Биеийн өндөр 178 см, биеийн жин 75 кг. Нийгмийн халамж үйлчилгээний Ерөнхий газарт мэргэжилтэн.
Үндэсний шигшээ багийн гишүүн Дашбалбарын Билгүүн. "Эрчим" клубын багийн тамирчин, анхны багш Д.Солонго. Волейболын спортоор 13 жил хичээллэж байна. Биеийн өндөр 186 см, биеийн жин 80 кг. ДЦС-4 ТӨХК-д ажилладаг.