Цалин нэмэхийг шаардана гэв

Хуучирсан мэдээ: 2015.05.08-нд нийтлэгдсэн

Цалин нэмэхийг шаардана гэв

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо/МЭҮХ/-ноос цалин нэмэхийг шаардан мэдээлэл хийлээ.

МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “2015  оны гуравдугаар сарын 23-нд байгуулагдсан “Хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн гурван талт хэлэлцээр” ёсоор бол энэ сараас төрийн үйлчилгээний салбарын ажилтнуудын цалин, ирэх долдугаар сарын 1-нээс төрийн тусгай алба хаагчдн цалин, аравдугаар сарын 1-нээс төрийн байгууллагын удирдах албан тушаалтны цалинг нэмэх ёстой байсан. Гэтэл энэ зөвшилцлийг Засгийн газраас баталгаажуулсангүй. Тиймээс бид хэлэлцээрийг баталгаажуулж, цалин хөлсийг нэмэгдүүлэхийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс шаардаж албан бичиг хүргүүлсэн” гэв.

Мөн тэрээр “Эдийн засаг хүндрэлтэй байгаа учраас цалин нэмэх боломжгүй гэж ярих нь өрөөсгөл юм. Учир нь урьд өмнөөс байгуулсан хэлэлцээрээ биелүүлэхийг л МҮЭХ шаардаж байна” гэж онцолсон юм.  

Д.ЖАРГАЛ
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж