Цэрэг татлага эхэллээ

Хуучирсан мэдээ: 2015.05.08-нд нийтлэгдсэн

Цэрэг татлага эхэллээ

Орон даяар цэрэг татлага эхэллээ. Тодруулбал, тавдугаар сарын 8-наас буюу өнөөдрөөс эхэлсэн цэрэг татлага гурван өдрийг хамрах юм. Нийслэлийн даргын захирамжийн дагуу 2015 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага ийнхүү эхэлж байгаа бөгөөд цэргийн жинхэнэ албаны зарлан дуудах хуудас хүлээн авсан иргэд иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэртэйгээ очих шаардлагатай. Дотоодын  их дээд сургуульд сурч байгаа оюутан сурагчид сургуулийн тодорхойлолт, сургалтын төлбөр төлсөн баримт болон бусад нотлох баримт бичгүүдийг бүрдүүлж ирэх ёстой гэнэ. Цэргийн албаны зарлан дуудах хуудас авсан иргэд тогтоосон хугацаанд бэлэн байж үүргээ биелүүлэхийг албаны хүмүүс анхааруулж байна.

М.ЯЛАЛТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж