Москвагийн Ялалтын баярт оролцохоос татгалзсан барууны лидерүүдэд өөрийн талархлаа Порошенко илэрхийлжээ.
“Украины ард түмний нэрийн өмнөөс Москвагийн парадад оролцохоос татгалзсан дэлхийн лидерүүдэд талархлаа илэрхийлье” гэж Порошенко мэдэгдэв.
“Тавдугаар сарын 8-нд Украины ард түмэн анх удаагаа Дэлхийн II дайнд амь үрэгдэгсдийн дурсггалыг хүндэтгэдэг европчуудтай нэгдлээ. Харин тавдугаар сарын 9-нд одоо Донецкт хэрэглэж буй зэвсгээ харуулсан парад Москвад болох юм. Украин энэ парадад оролцох урилгаас татгалзсан юм” хэмээн Украины ерөнхийлөгч хэлэв.
Белорусийн ерөнхийлөгч Александр Лукашенко Москвагийн Ялалтын парадад оролцохгүй гэсэн барууны лидерүүдийг өмнө нь буруутгасан байлаа.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР