Гиннессийн дээд амжилтийн ном нь хуудас бүрээрээ гайхал төрүүлдэг цорын ганц хэвлэл болно гэдэгт эргэлзэх хэрэггүй. Тэнд хачирхалтай дээд амжилтууд ихээр бүртгэгдсэн байдгаас хэдийг танилцуулья.
Фото: Reuters
Саяхан Хятадын Жинань хотын спортын төвд 1000 эмэгтэй нэгэн зэрэг нүүрэндээ иллэг хийлгэн Гиннессийн номонд “дэлхийн хамгийн олон хүн оролцсон гоо сайхны засал” нэрээр бүртгэгджээ.
Фото: Fabrizio Bensch / Reuters
Немецийн дизайнч Диди Сенфт буюу Эль Диабло нэрээр алдартай эр дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах 2014 оны тэмцээнд өөрийн бүтээлээр гангаран очжээ. Сенфтийн бүтээл нь дэлхийн хамгийн том унадаг дугуй гэж Гиннессийн номонд бичигджээ.
Фото: Reuters
Хятадын Жилинь мужийн Жин Сонгао хувцасгүйгээр цасанд 46 минут долоон секунд суусан дээд амжилтийн эзэн юм. Тэр үеэрээ нэг шил шар айраг ууж, хоол идэж амжсан байв.
Фото: Reuters
2012 онд хятад зөгийчин Ши Пин хүний биеэнд шавааралдан суусан зөгийний тоогоогийн дээд амжилтыг тогтоов. Түүний биенд 33,1 килограммын жинтэй 331 мянган зөгий суусан байв. Өмнөх дээд амжилт нь бас л Хятадынх байсан бөгөөд 26,8 км зөгий болсон байв.
Фото: Reuters
Америк эр Брайан Спотс нэгэн зэрэг 439 өндгийг босоогоор тавьж чаджээ.
Фото: Navesh Chitrakar / Reuters
Балбын Танешвар Гурагай шүдэндээ зуусан шүдний сойз дээр сагсан бөмбөгийн бөмбөгийг 22,41 секундын турш эргэлдүүлжээ.
Фото: Adrees Latif / Reuters
Японы дизайнч Казүжиро Ватанабе бол хамгийн том могавкийн эзэн юм. Үс засалтын өндөр нь 113 см.
Фото: Niklas Hallen / Shutterstock / REX
Энэтхэгийн Хар Паркаш, Гиннессийн номонд бичигдсний дараа Гиннесс Риши нэртэй болсон байв. Тэрээр тоогоор алдаршжээ. Тэр 200 орчим тугийн ширээстэйн 49 нь нүүрэнд нь байгаа гэнэ.
Фото: Pichi Chuang / Reuters
Тайванийн иргэдийн гүйцэтгэсэн бас нэг сансрын дээд амжилт. Энэ удаа 1213 хүн баг өмсөн 10 минутыг өнгөрөөжээ.
Фото: Tim Wimborne / Reuters
Жек Тсонис, Линдси Моррисон хоёр 2009 онд хоногийн турш гар барин хамгийн урт хугацааны гар барилтын амжилтыг тогтоосон юм. Тэдний амжилтийн 2011 онд Балбын хоёр иргэн 42 цагийн гар барилтаар эвджээ.
Фото: UPI Photo / East News
Хамгийн олон хүнтэй усан доорхи оройн зоог 2007 оны есдүгээр сарын 27-нд Лондоны нэгэн усан цөөрөмд болжээ.
Фото: Eduardo Munoz / Reuters
Нью-Йорк хотод Twerkers гэх бүжгийн хамт олон хүн оролцсон тверкингийн дээд амжилтыг 2013 онд тогтоосон юм. Гэхдээ тэдний амжилтыг Шинэ Орлеонын 406 бүжигчид эвджээ.
Фото: Photoshot / East News
Хамгийн хурдан жорлонгийн тосгуурыг Эдд Чайна 2011 онд Лондон хотноо жолоодон явж байлаа. Сантехник цагийн 68 км-ын хурдыг үзүүлжээ.
Фото: Navesh Chitrakar / Reuters
Балбын нийслэлд хоёр мянга орчим хүмүүс нэгэн зэрэг мод тэврээд Гиннессийн номын дээд рекордыг 2014 онд тогтоожээ.
Фото: Lucy Nicholson / Reuters
Өнгөрсөн оны есдүгээр сард Калифорни муж улсын Ирвин хотын их сургуульд дэрээр зодолцсон хамгийн том тулаан болжээ. 4200 өдөн дэр зэвсэг нь байсан ба тэдний хэд нь урагдан задарсныг мэдээлээгүй байв.
Фото: Enrique Castro-Mendivil / Reuters
76 настай Пэдди Жонс сальс бүжгийн дэлхийн хамгийн хөгшин бүжигчин.
Т.АНУ