Төрийн шагналт, Соёлын гавъяат зүтгэлтэн, Ардын уран зохиолч, яруу найрагч Б.Лхагвасүрэнгийн “Үгүйлэгдсэн хайр” жүжиг өнөөдөр 19 цагт УДБЭТ-ын тайзнаа нээлтээ хийж, энэ сарын 9, 10, 13, 14, 16, 24-ны өдрүүдэд үзэгчдийн хүртээл болно. Энэхүү жүжгийг Э.Санчигдан найруулж, зураачаар Б.Төмөрхуяг/СТА/, хөгжмийн зохиолчоор Г.Алтанхуяг /УГЗ/ нар анх ажиллаж байжээ. Уг жүжиг театрын тайзнаа анх 1988 онд тавьж байсан түүхтэй. Тэгвэл өнөөдөр энэ жүжгийг найруулагч Ч.Найдандорж Т. Аянга нар орчин цагт сэргээн тавьж, түүхт Ялалтын 70 жилийн ойн баярын өдөртэй зэрэгцэн нээлтээ хийн, үзэгч олондоо бэлэг барьж байна.
Дүрүүдэд Ардын жүжигчин С.Сарантуяа, Л.Дэмидбаатар, Г.Амгаланбаатар, Б.Болормаа, Б.Нармандах, Д.Баттөмөр, Ц.Цэрэнболд, Г.Отгонцэцэг нар тоглож байгаа аж.
О.САР