УИХ-ын чуулганы хуралдаанаар Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Эдийн засгийн өсөлтийг 5.3 хувь гэж тооцсон байна. Энэ өсөлтөд уул уурхай нөлөө үзүүлэхгүй юм байна. Харин мал аж ахуй, газар тариалангийн салбараас бага зэргийн өсөлт ирэх юм шиг байна. Барилгын салбарт өсөлт харагдахгүй байна. Засгийн газар замыг концессоор барина гэж худлаа ярьдагаа боль. Энэ Засгийн газрыг би сүнсгүй гэж хэлнэ. Ажил хийх сонирхол алга” гэж шүүмжилсэн юм.
Ж.Батзандан гишүүнийг ийнхүү санал хэлсний дараа УИХ-ын дарга З.Энхболд “Гандан орж ном уншуул гэсэн үү” хэмээн хошигноод авна лээ.
С.СҮРЭН