Монголчууд ялалтын баярыг тэмдэглэж байна

Хуучирсан мэдээ: 2015.05.08-нд нийтлэгдсэн

Монголчууд ялалтын баярыг тэмдэглэж байна

Агуу эх орны ялалтын 70 жилийн ойн баярт зориулсан хүндэтгэлийн концерт баярын хурал өнөөдөр 11.00 цагаас Соёлын төв өргөөнд эхэллээ. Гитлерийн Германы армийг ялсан тавдугаар сарын 9-ны өдрийг  ЗХУ-ын дайчдын яруу алдрыг Аугаа их орны дайны ялалтын баярын өдөр хэмээн жил бүр энэ өдөр тэмдэглэн  өнгөруулдэг уламжлалтай.

Баярын арга хэмжээнд төр, засгийн төлөөлөл Батлан хамгаалах яам, ЗХЖШ-ын удирдлагууд, Монгол Улсад суугаа ОХУ, Беларусь, Казакстан улсын Элчин сайдууд мөн ахмад дайчид оролцож, эх орны түүхт ялалтаа тэмдэглэн өнгөрүүлж байна.

Харин маргааш манай хойд хөрш ОХУ-ын нийслэл хотноо болох ялалтын баярын парадад 1945 оноос хойш хамгийн их буюу 16 мянга гаруй цэргийн албан хаагч, хуурай замын цэргийн 194 техник, 143 онгоц, нисдэг тэрэг оролцох юм байна.

 Б.ЗУЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж