Замын хөдөлгөөнд оролцохдоо хүүхдэдээ үлгэрлэл үзүүл

Хуучирсан мэдээ: 2015.05.08-нд нийтлэгдсэн

Замын хөдөлгөөнд оролцохдоо хүүхдэдээ үлгэрлэл үзүүл

ЧД-ийн нутаг Баянбүрдийн тойргийн урд замд Т.Приус маркийн авто машины жолооч С нь Т.Приус маркийн авто машинтай мөргөлдсөнөөс хоёр настай хүүхэд хүндээр гэмтжээ. Мөн СХД-ийн нутаг Зүүн салааны зам Улаан дэлгүүрийн урд замд Т.Креста маркийн авто машины жолооч Д нь согтууруулах удааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодноос замын шон мөргөж  хоёр хүн гэмтсэн байна.  

Замын хөдөлгөөнд оролцож яваа бяцхан үрсдээ зөв үлгэр дуурайлалыг үзүүлдэг байх хэрэгтэй. Хэрэв эцэг эхчүүд та бүхэн замын хөдөлгөөний дүрмээ зөрчөөд, хүүхдэдээ буруу үлгэр дуурайлал үзүүлээд байвал таны хүү охин ч гэсэн энэ зан үйлийг өөртөө тусгаж авдаг болно. Хүүхэд өөрөө гэнэн томоогүй хаанаас ч гарч ирнэ, тоглоно,  авто машины хурдыг зөв тооцоолж чаддаггүй учраас ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гүйх, гарц гарамгүй хэсгээр зам хөндлөн гардаг нь эрсдлийг бий болгож байна. Эцэг эхийнхээ хараа хяналтанд, хамт явж байх үедээ буюу тээврийн хэрэгслээр гэмтэж амь насаа алдаж байгаа нь шууд эцэг эх томчууд бидний үүрэг хариуцлага байхгүйтай шууд холбоотой. Хүүхдийг зам тэээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд эцэг эхчүүд хүн бүрийн үүрэг оролцоо хамгийн чухал гэдгийг байнга санах хэрэгтэй. Иймд хэрэв та хамгийн хайртай үрсээ тээврийн хэрэгслээр тээвэрлэж яваа бол хамгаалах суудал, хамгаалах бүсийг нь тогтмол зүүлгэж аюулгүй байдлыг нь хангаж замын хөдөлгөөнд оролцохыг Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас зөвлөж байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж