Орос оронд Германыг бут цохисны ялалтын 70 жилийн ойн баяр тохиож байна. Ялалтын баярыг угтан УИХ-ын гишүүд өнөөдөр чуулганы хуралдаанд “Георгиевийн тууз”-аар гангарч байна. УИХ-ын дарга З.Энхболд Монголчууд дэлхийн II дайнд оролцож явсан гэдэг утгаараа Георгийн туузыг зүүх эрхтэй гэж тодотгосон юм.
Тэртээ 1945 оны 8-р сард Дэлхийн II дайны хоёрдахь шатны тулаанд Орос-Монголын дайчид Говь-Хянганыг туулж, Японы түрэмгийлэгчдийг бут цохин, хүн төрөлхтний хамгийн их цус урссан дайныг төгсгөсөн гэж үздэг.
Ялалтын баярын өдөр, Улаан талбайд баяр ёслолын жагсаалд оролцож байгаа хүн болгон Георгиевийн тууз энгэртээ зүүдэг уламжлалтай. Улбар шар, хар өнгө хөсөлсөн туузан энэ тэмдэг өнөөдөр Оросын, бүх орос хүний эх оронч үзэл санааны билэгдэл болж хувирчээ. Харин уг тууз энэ цагт Оросын эх орнчдын билэг тэмдэг болсон нь сонин. Энэ туузыг анх 2005 онд ялалтын 60 жилийн ойн баяр ёслолын өмнө Москвагийн залуучуудын “Оюутны нийгэмлэг” олон нийтийн байгууллага, Риа Новости агентлагаас санаачлан “Георгиевийн тууз” аян өрнүүлснээр бүх Орос орон даяар аугаа их эх орны дайнд Гитлерийн фашизмыг дарсан, улмаар Оросын төлөө гэсэн эх оронч үзлийн билэг тэмдэг болж хувирсан байна. Аугаа их эх орны дайны дараа ЗСБНХУ-ын төр засгаас "Германыг дарсан ялалтын төлөө» гэсэн нэрийн дор алдарын одон бий болгож, энэ одонг илтгэх тууз нь харин одоогийн Георгиевийн тууз болсон аж.
С.СҮРЭН