Сүүлийн саруудад улаанбурхан өвчний дэгдэлт эрс нэмэгджээ. ХӨСҮТ-ийн сургалт, хэвлэл мэдээллийн албаны дарга Ч.Уртнасангийн мэдээлж буйгаар одоогоор 3000 гаруй хүн улаанбурхан өвчнөөр өвчилжээ. Эдгээрийн 80 хувь нь хүүхэд, үлдсэн 20 хувь нь том хүн юм байна.
Өдөрт л гэхэд улаанбурханаар өвчилсөн 400 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Үүний 100 гаруй нь хэвтэх шаардлагатай гэсэн онош тогтоогдож байгаа аж. Энэ өвчнөөс үүдэн биеийн байдал нь хүндэрсэн хүн ч бий гэнэ. Одоогоор тус эмнэлэгт 500 гаруй өвчтөн улаанбурханы улмаас хэвтэн эмчлүүлж байна.
Тэгвэл Засгийн газраас энэ өвчнийг эмчлэхэд 500 сая төгрөгийг олгоод байгаа юм. Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээлж буйгаар багадаа вакцин хийлгээгүй хүүхдүүд улаанбурханаар өвчлөх нь их байгаа аж. Тиймээс энэ сарын 15-наас улаанбурхан өвчний эсрэг нэмэлтт викцинжуулалтын аяныг эхлүүлэхээр болжээ.
Б.ЗАЯА