Чуулганыг завсарлуулав

Хуучирсан мэдээ: 2011.06.03-нд нийтлэгдсэн

Чуулганыг завсарлуулав

УИХ-ын чуулганы баасан гаригийн нэгдсэн хуралдаанаар Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналаар гишүүдээс санал хураалгаж байгаад хуралдааныг завсарлууллаа. Чуулганы үдээс хойшхи хуралдаан 15.00 цагт эхэлж Засгийн газрын цагаар үргэлжлэх юм. Нэг үгээр хэлбэл, Засгийн газрын мэдээлийг сонссоны дараа зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалтаа үргэлжлүүлэх болж байна.

Чуулганаар Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн төслийг хэлэлцэх шатанд гишүүд Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлж буй төслүүд нь тооцоо судалгаа муутай байгааг анхаарууллаа. Нэр бүхий гишүүдийн хэлж байгаагаар бол нэг бол татвар хураамжаа хэт их нэмдэг, эс бөгөөс шалд нь буулгадаг гэнэ. Тухайлбал, 10 сая төгрөг хүртэл нэмэгдүүлсэн байсан архины тусгай зөвшөөрлийг нэг сая төгрөг рүү буулгаж оруулж ирээд байгаа. Үүнээс болж нэгдсэн төсвийн орлого бүрдүүлэлтэд өөрчлөлт ороход хүрч буй. Одоо хэлэлцэж байгаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль батлагдсан нөхцөлд төсвийн орлого 800 гаруй сая төгрөгөөр буурах тооцоо гарчээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж