Та ч бас ойр орчимдоо “ногоон хашаа” бүтээгээрэй

Хуучирсан мэдээ: 2015.05.08-нд нийтлэгдсэн

Та ч бас ойр орчимдоо “ногоон хашаа” бүтээгээрэй

НИТХ-ын төлөөлөгч, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга Б.Саранчимэгийн санаачлагаар Галсан сан, Мика Монгол ТББ байгууллага хамтран эрүүл, экологийн тэнцвэрт орчинг бий болгох болон иргэдийн экологийн боловсролыг нэмэгдүүлэх зорилготой “Нэг гэр бүл-Нэг төгөл” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй “Ногоон хашаа” төсөл өнгөрсөн даваа гаригт ХӨСҮТ-д нээлтээ хийж 2070 модоор ногоон хашаа бүтээжээ. Харин мягмар гаригт ерөнхий боловсролын 97-р сургуульд мөн үргэлжилж, өчигдөр буюу 7-ны өдөр хуучин III амаржих газарт ногоон байгууламжийн тохижилтын ажлууд хийжээ.  

Төсөл нийт дөрвөн үе шаттай үргэлжлэхээр төлөвлөсөн бөгөөд төсөл хэрэгжүүлэгчид сар тутам мэргэжлийн заавар зөвлөгөө өгч гурван    жилийн турш модны ургалт дээрээ анхаарч ажиллах юм байна.  

Харин тэд иргэн бүрийг өөрсдийн ажиллаж, амьдарч буй газар бүртээ хүйтэн төмрөөр бус модоор ургамлан хашлага хийхийг уриалж үүний олон талт ач холбогдлыг сурталчлан таниулах ажлуудыг цаашид хийх гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж