Хэрхэн эрүүл хоол бэлтгэх вэ?

Хуучирсан мэдээ: 2015.05.08-нд нийтлэгдсэн

Хэрхэн эрүүл хоол бэлтгэх вэ?

Зөв зохистой, чанартай сайн хооллох нь эрүүл амьдрахын бас нэг чухал үндэс билээ. Эрүүл хооллох гэдэг нь олон төрлийн илчлэг сайтай хоол, хүнсний зүйлийг зохистой хэмжээгээр зөв тохируулан хэрэглэх явдал юм. Хоол идэх зуршлаа нэг өдөр өөрчлөх гэж бодсоны хэрэггүй. Аажмаар бага багаар олон төрлийн хоолыг хэрэглэх дадал зуршилтай болох нь хялбар байдаг.

Хоол хүнсээ тохируулан хэрэглэх ерөнхий дүрэм:

  • Өдрийн хоолны ихэнх хэсгийг хүнсний ногоо байхаар тохируулан хоолло

  • Өөхгүй хар мах хэрэглэ. Тосонд шарж хуурсан мах хэрэглэхийн оронд цахилгаан зууханд жигнэсэн мах хэрэглэ

  • Загасыг наад зах нь долоо хоногт нэг удаа ид.

  • Өөх давс сахарыг бага хэрэглэ

  • Түлэгдтэл нь шарсан, хайрсан, хоолны хэрэглэхгүй, аль болох жигнэж, буцалгаж хэрэглээрэй.

  • Буцалсан ус их уу? Ходоодны шархыг анагаахад тустай.

  • Амьтаны гаралтай тос бага хэрэглэж, цөцгийн тосны оронд маргарин, мөн ургамлын тосыг бага хэмжээгээр хэрэглээрэй.

Та дээрх ерөнхий дүрмийн дагуу хооллохоор шийдсэн бол гэр бүлдээ хэрэгтэй хоолны цэсийг яг одоо бэлтгээрэй. Танд тус болох үүднээс Гахайн махыг амтлаж жигнэх хамгийн хялбар жорыг хүргэж байна.

  • Шарах шүүгээг 180С хэмд халааж бэлтгэх ба дээрх амтлагчуудыг саванд хийж сайтар холиорой. Гахайн ясгүй гол мах бэлтгэнэ.

  • Гахайн махыг амтлагчаараа битүү бүрхэж сайтар амтална.

  • Амталсан гахайн махыг шарах шүүгээнд хийж 45-60 минут жигнэнэ. Энэ хооронд өөр бусад ажлаа амжуулаарай.

  • Махыг болсон эсэхийг шалгахын тулд хэрчиж үзэж болно. Мөн термометр байгаа бол махны хэм 65С байх ёстой.

Гахайн жигнэсэн мах маань бага зэргийн шүүслэг сайхан амттай болно. Ингээд жигнэсэн гахайн махыг хэрхэн хачирлах нь таны сонголтонд үлдлээ.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж