Б.Номин хүрэл медаль хүртэв

Хуучирсан мэдээ: 2015.05.08-нд нийтлэгдсэн

Б.Номин хүрэл медаль хүртэв

Ази тивийн эрэгтэй чөлөөт бөхийн ХХҮIII дахь, эмэгтэй чөлөөт бөхийн ХҮIII дахь аварга шалгаруулах тэмцээн Доха хотын “Aspire” спорт цогцолборт үргэлжилж байна.

Энэ тэмцээнд Арабын Бүгд Найрамдах Эмират улс, Афганистан, БНАСАУ, БНСУ, БНХАУ, Вьетнам, Ирак, Иран, Казахстан, Катар, Киргиз, Монгол, Пакистан, Сингапур, Сири, Тажик, Тайвань, Тайланд, Туркмен, Узбек, Шри-Ланк, Энэтхэг, Япон зэрэг 23 орны 110 бөх хүч сорьж байна.

Өчигдөр буюу тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэй 61, 70, 74, 97 кг, эмэгтэй 48 кг-ын жингүүдийн барилдаан болж, манай 4 бөх дэвжээнд гарснаас 61 кг-ын жинд зодоглосон олон улсын хэмжээний мастер Б.Номин хүрэл медаль хүртэж, Азийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт бөх болов.

Ийнхүү өчигдөр эрэгтэй чөлөөт бөхийн тэмцээн дуусч, Ираны бөхчүүд 4, Иран, Киргиз, Монгол, Узбекийн бөхчүүд тус бүр 1 алтан медаль хүртлээ
.


Өнөөдөр эмэгтэй чөлөөт бөхийн 53, 55, 60, 63, 69 кг-ын жингүүдийн барилдаан болно.

53 кг-ын жинд зодоглох ОУХМ Э.Даваачимэг нэгдүгээр тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт японы бөх Нанами Ириетэй барилдах бол, 55 кг-ын жинд өрсөлдөх ОУХМ П.Орхон нэгдүгээр тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Хятадын бөх Хуи Литэй таарчээ. Харин 63 кг-ын жинд барилдах ОУХМ Э.Цэвэгмид нэгдүгээр тойрогт Хятадын бөх Зхоу Ма Хулиотой, 69 кг-ын жинд барилдах ОУХМ Ш.Түмэнцэцэг нэгдүгээр тойрогт Хятадын бөх Фенг Зхоутой тус тус таарчээ. 60 кг-ын жинд Гавьяат тамирчин Т.Мөнхтуяа барилдана.


ААШТ-ий дүн: V.07

61 кг

1. Даулет Ниязбеков (Казахстан)
2. Бехнам Эхсанпур (Иран)
3. Батболдын Номин (Монгол)
3. Масаказү Камои (Япон)

70 кг

1. Бекзод Абдурахманов (Узбекистан)
2. Залимхан Юсупов (Тажикистан)
3. Эламан Догдурбек (Кыргызстан)
3. Такафүми Кожима (Япон)

74 кг

1. Пейман Ярахмади (Иран)
2. Дайсүке Шимада (Япон)
3. Рашид Курбанов (Узбекистан)
3. Нарсинг Ядав (Энэтхэг)

97 кг

1. Мохаммадхоссейн Мохамадиан (Иран)
2. Магомед Мусаев (Кыргызстан)
3.Такеши Ямагүчи (Япон)
3. Ким Жа ган (БНСУ)

5-р сарын 6

57 кг

1. Эрдэнэбатын Бэхбаяр (Монгол)
2. Самат Надырбек (Кыргызстан)
3. Фүмитака Моришита (Япон)
3. Юнес Сармасти (Иран)

65 кг

1. Масуд Эсмаельпур (Иран)
2. Томоцүгү Ишида (Япон)
3. Ганзоригийн Мандахнаран (Монгол)
3. Руслан Плиев (Узбекистан)

86 кг

1. Алиреза Карими (Иран)
2. Ацүши Мацумото (Япон)
3. Умижон Исманов (Узбекистан)
3. Пүрвээгийн Өсөхбаатар (Монгол)

125 кг

1. Айал Лазарев (Кыргызстан)
2. Комейл Гасеми (Иран)
3. Ден Живей (БНХАУ)
3. Фарход Анакулов (Тажикистан)

Багийн дүн

1.Иран 68 оноо
2.Япон 60 оноо
3.Кыргызстан 54 оноо
4.Монгол 46 оноо
5.Узбекистан 41 оноо

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж