Хөгжлийн банкны захирал мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2015.05.08-нд нийтлэгдсэн

Хөгжлийн банкны захирал мэдээлэл хийнэ

Өнөөдөр хаана, юу болох талаар товчлон хүргэж байна.

  • 08.40 цаг: “Төрөөс Хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогын хэлэлцүүлэг ба Хөдөө аж ахуйн салбарт хийсэн судалгааг танилцуулах” хэлэлцүүлэг эхэлнэ.

  • 09.00 цаг: “Аялал жуулчлал ба ажил эрхлэлт-2015” хөдөлмөрийн яармаг болно.

  • 11.00 цаг: Хэвлэлийн Хүрээлэнд “Эдийн засгийн бодлого өрсөлдөх чадварын төв”-өөс мэдээлэл хийнэ. Монгол улсын аймгуудыг гурав дахь жилдээ эдийн засаг, засаглал, бизнесийн орчин, дэд бүтцийн хөгжлөөр нь харьцуулан эрэмбэлжээ.

  • 11.00 цаг: Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулж Д.Нацагдорэийн хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ.

  • 11:30 цаг: Өмнөговь аймгийн Ханхонгор сумын малчид Тавантолгойн асуудлаар буюу Балгасын улаан нуурыг ашиглуулахгүй байх талаар мэдээлэл хийнэ.

  • 12:00 цаг: Хөгжлийн банкны 2014 оны аудитын тайлангийн талаар тус банкны захирал Н.Мөнхбат мэдээлэл хийнэ.

  • 12.00 цаг: “Монгол ньюс” мэдээллийн төвд МОХ-ны зүгээс цаг үеийн асуудлаар мэдээлэл өгнө.

  • 12:30 цаг: Өвөрхангай аймгийн Арвагархээр морин спорт холбооноос улс аймгийн алдар цолтой уяачдын зөвлөгөөний талаар мэдээлэл хийнэ.

  • Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулсан Иргэний нисэхийн салбарын мэргэшсэн ажилтнуудын нисэхийн онолын талаарх ерөнхий мэдлэгийг сорих, харилцан мэдлэг солилцох зорилготой "Нисэхийн онол" тэмцээн болно.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж