Өнөө орой 23.00 цагт Толгойтын төмөр замтай уулзварыг хааж, гурван хоногийн хугацаанд хучилтын ажил хийх болжээ. Түүнчлэн уг төмөр замтай уулзвараас Сонсголонгийн уулзвар хүртэлх нэг км авто замыг зургадугаар сарын 3-11-ний өдрүүдэд хааж, шугам сүлжээний ажил болон төмөр замын уулзварын өргөтгөл шинэчлэлтийн ажлуудыг гүйцэтгэх аж. Харин 22-ын Шалган бүртгэх товчооноос Улаанбаатар самбар хүртэлх 4.3 км замыг маргаашнаас хаах гэнэ. Төлөвлөснөөр долдугаар сарын 5 гэхэд эдгээр замыг нээх аж.
Бага тойруугийн замд Зоос гоёлын уулзварын хойд талаас СУИС-ийн зүүн урд уулзварын баруун тал хүртэлх хэсгийг маргааш 23.00 цагаас эхлэн хааж 19-ний 23 цаг хүртэл хучилтын ажлыг гүйцэтгэхээр болжээ.
Б.УНДРАХ