Агуу их эх орны дайны Ялалтын баярын арга хэмжээнд оролцохоор Цахиагийн Элбэгдорж Москвад хүрэлцэн ирэв.
ОХУ ба Монгол Улс хоёрын стратегийн түншлэлийн хөгжлийн хөтөлбөрийг боловсруулахад бэлтгэх нь Оросын ерөнхийлөгч Владимир Путин, Монголын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хоёрын пүрэв гаригт хийх хэлэлцээрийн гол сэдвийн нэг юм.
"Хэлэлцээний явцад хоёр талын харилцан ажиллагааны гол асуудлуудаар санал солилцоно” гэж Оросын ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков мэдээлэв. “Тухайлбал, хэлэлцээний явцад Оросын Холбооны улс, Монгол хоёрын хоорондын стратегийн түншлэлийн хөгжлийн дунд хугацааны хөтөлбөрийн бэлтгэл ажлын тухай ярилцахаар төлөвлөж байна” гэж тэр тэмдэглэв.
“Эдийн засагт хоршоолоход онцгой анхаарах” болж буйг Ушаков хэлэв. Орос нь Хятадын дараах Монголын хоёр дахь гадаад худалдааны түнш юм. Харин сүүлийн үед хоёр талын худалдааны эргэлт буурч байна. Үүнд 2014 онд 7 хувиар буюу 1,5 тэрбум ам.доллар хүртэл буурчээ. Оросын экспортын 70 хувийг эзэлдэг түлш, эрчим хүчний нөөц болдог бүтээгдэхүүний дэлхийн үнэ буусантай холбоотой.
Талууд "Улаанбаатарын төмөр зам”, “Эрдэнэт”, "Монголросцветмет" зэргийн томоохон хамтарсан үйлдвэрийнхээ хөгжлийн хүрээний асуудлаар ярилцах ажээ. Хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийг тээвэр гэж Кремль нэрлэж байгаа бөгөөд Монголын дэд бүтцийн сэргээн сайжруулалт Оросын төмөр зам-РЖД компанийг оролцуулахыг анхаарч байна.
"ГАЗ", "У РАЛ", "ПАЗ" үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнээр Монголын автопаркийг шинэчлэх, нефтийн болон нисэхийн шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, ДЦС-ын болон уулын баяжуулахын төслүүдэд компаниудаа оролцуулахыг Орос сонирхож байгаа ажээ.
"Бүс нутгийн болон хилийн харилцааны хамтын ажиллагааг өргөжүүлэхийг Орос чухалчлан үздэг. Мөн олон улсын болон бүс нутгийн байгууллагуудын хүрээнд Монголтой хамтрахыг бид онцолно" хэмээн Ушаков мэдэгдсэн байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР