”Челси” Антуан Гризманныг авна

Хуучирсан мэдээ: 2015.05.07-нд нийтлэгдсэн

”Челси” Антуан Гризманныг авна

Английн хөлбөмбөгийн "Челси" клуб Испанийн "Атлетико Мадрид" клубын өөр нэг довтлогч болох Антуан Гризманныг сонирхож байна. "Цэнхэрүүд" өмнө нь Мадридын багийн шилдэг мэргэн бууч Диего Костаг өөрсдийн эгнээнд нэгтгэж байсан бол энэ удаад дахин нэг шилдэг довтлогчыг нь авахаар санаархаж байгаа бололтой.

Тэд Франц довтлогчын төлөө 43 сая фунт стерлинг гаргахад бэлэн байгаа гэнэ.  Гризманны хувьд энэ улиралд үнэхээр гялалзсан тоглолт үзүүлж байгаа бөгөөд одоогийн байдлаар Испанийн Ла Лигт 22 гоол оруулсан үзүүлэлтээрээ мэргэн буучдын жагсаалтын гуравдугаар байрт Роналдо, Месси нарын дараагаар бичигдэж байгаа юм.

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж