Тоног төхөөрөмжийн лизингийн үйлчилгээг санал болгожээ

Хуучирсан мэдээ: 2015.05.07-нд нийтлэгдсэн

Тоног төхөөрөмжийн лизингийн үйлчилгээг санал болгожээ

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Бүгд Найрамдах Беларусь Улсын Аж үйлдэрийн дэд сайд Огородников Александр Сергеевичийг  хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд сайд Р.Бурмаа “Хоёр орны хоорондын хамтын ажиллагаа, тэр дундаа хүнс, хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагаа сүүлийн хоёр жилд сэргэн хөгжиж байна. 2014 оны зургаадугаар сараас Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа нээн ажиллуулж, салбарын хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч байгаа Беларусийн Засгийн газарт талархал илэрхийлье” гэсэн юм.

Харин сайд А.Огородников хоёр орны хөдөө аж ахуйн салбар дахь уламжлалт харилцааг сэргээн хөгжүүлэхэд онцгойлон анхаарч байгааг онцлоод Хас болон Голомт банкаар дамжуулан Монголын тариаланчдад тоног төхөөрөмжийн урт хугацааны лизингийн үйлчилгээ санал болгож буйгаа хэлсэн байна.

Сайд Р.Бурмаа Монгол-Беларусийн ЗГХК-ийн хурлын протоколыг хэрэгжүүлэх, тэр дундаа хүнс, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах саналыг хэрэгжүүлэхэд манай тал ажлын хэсэг байгуулан ажиллаж байгааг дурдаад, мал эмнэлэгийн салбарт хамтран ажиллах Санамж бичгийн хэрэгжилтийг хангах чиглэлээр Беларусийн мэргэжилтнүүдийг Монголд ажиллахыг урьсан урилгыг уламжилж өгөхийг хүссэн байна. Мөн Беларусийн Шинжлэх ухааны академитай Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мал аж ахуй, мал эмнэлгийн хүрээлэн хамтын ажиллагаагаа идэвхижүүлэх хүсэлтийг Беларусийн тал нааштай хүлээн авч шийдвэрлэхээр тохиролцсон талаар ХХААЯ-наас мэдээллээ.

 

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж