Эрүү шүүлтийн хохирогчдод нөхөн төлбөр олгоно

Хуучирсан мэдээ: 2015.05.07-нд нийтлэгдсэн

Эрүү шүүлтийн хохирогчдод нөхөн төлбөр олгоно

 

АНУ-ын Чикаго хотын зөвлөлөөс 1972-1991 оны хооронд цагдаагийн эрүү шүүлтэд өртсөн хүмүүст нийт 5.5 сая ам.долларын нөхөн төлбөр олгохоор шийдвэрлэжээ. Чикаго хотын цагдаагийн газрын дарга асан Жон Буржийн үед хүчээр хэрэг хүлээлгэх эрүү шүүлтэд 100 орчим хүн хохирсон аж.  
 

Эмнести интернейшнлийн мэдээлснээр цагдаа нар сэжигтнүүдэд хэрэг хүлээлгэхийн тулд бэлэг эрхтэн болон биеийн нимгэн арьстай хэсэгт цахилгаан хүчдэлээр цохиулах, амьсгааг нь боох, зодох зэргээр тарчлаан зовоодог байжээ.

 

АНУ-д арьс өнгөөр ялгаварлах үзэл болон цагдаагийн хүчирхийллийн эсрэг жагсаал цуглаан өрнөж буй энэ үед Чикаго хотын зөвлөлийн шийдвэр олны талархлыг хүлээж байна. Хамгийн сүүлд 25 настай Фрэдди Грей гэгч хар арьст залуу цагдаагийн баривчлагааны үеэр гэмтсэнээс болж нас барснаар Балтимор хотод нийтийг хамарсан жагсаал, үймээн самуун болсон юм.

 

Эх сурвалж: ВВС

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж