Аугаа эх орны дайны ялалтын 70 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүллээ

Хуучирсан мэдээ: 2015.05.07-нд нийтлэгдсэн

Аугаа эх орны дайны ялалтын 70 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүллээ

Аугаа их орны дайны ялалтын 70 жилийн ой 5-р сарын 9-нд тохино. Энэхүү өдрийг угтаж Монгол Оросын найрамдлын бэлэг тэмдэг зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотод аугаа их ялалтын түүхт 70 жилийн ойн баярыг ёслол төгөлдөр тэмдэглэлээ.Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том зэвсэгт мөргөлдөөн, хор уршгийг дагуулж, дэлхийн 60 гаруй улс орон оролцож, 50гаруй сая хүний амь насыг авч одсон хамгийн аймшигт дайн бол дэлхийн 2-р дайн байсан.
 
 
Ах дүүгийн найрамдалт харилцаагаар холбогдсон Монгол Оросын эрэлхэг зоригт дайчдын халуун амь бүлээн цусаа үл хайрлан зүтгэж баатарлаг гавьяа байгуулсан монгол зөвлөлтийн дайчдын гавьяа зүтгэлийг нэхэн дурсах, өдгөөг хүртэл хойч үедээ үлгэр дуурай-лал болж яваа ахмад дайчдад гүн хүндэтгэл үзүүлэх ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа Амарын талбайд ёслолын сүрт жагсаалаар эхэлсэн юм. Ялалтын баярын арга хэмжээнд байлдааны гавьяаны улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 186-р анги, аймгийн цагдаагийн газар, онцгой байдлын газар, ШШГА,зэвсэгт хүчний 017-р ангийн 110-р тусгай салбарын цэргийн алба хаагчид ёслол хүндэтгэлтэйгээр оролцлоо.
 
Эх орноо батлан хамгаалах ариун үйлс хэрэгт хувь нэмрээ оруулсан үе үеийн цэрэг эрсийн гавьяа зүтгэлийг бид мартах учиргүй юм. Дэлхийн 2-р дайнд мөр зэрэгцэн тулалдаж залуу насаа өргөж явсан 10 гаруй ахмад дайчин өдгөө Орхон аймагт энх тунх амьдарч байна. 1941 оны 6-р сарын 22-нд БНМАУ-ын төр засгийн удирдлагууд дайны хүнд үед Зөвлөлт холбоот улсын талд баттай зогсохоо илэрхийлж зөвлөлтийн ард түмэнд бүхий л бололцоогоороо туслахыг ард түмэндээ уриалснаар фашизмын эсрэг эвсэлд оролцох байр сууриа дэлхий дахинд албан ёсоор зарласан анхны улсын нэг болсон юм.
 
Энэ ч утгаараа ялалтын баярын гол цөм утга учир манай хойд хөрш ОХУ-д төвлөрдөг ч дэлхийн 2-р дайны хүнд он жилүүдийг хамтран зүтгэж давсан олон олон орнууд энэхүү баярыг өргөн тэмдэглэж ирсэн. Үүний нэг бол зөвлөлтийн армид сэтгэл харамгүй тусалж, агт хүлэг морьдоо өгч байсан монголчууд бидний хувьд ч онцгой баяр билээ. 
 
Эх сурвалж: http://erdenetinfo.mn
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж