Хэвлэмэл хуудас хийлгэх байдалд нэгдсэн хяналт тогтооно

Хуучирсан мэдээ: 2011.06.03-нд нийтлэгдсэн

Хэвлэмэл хуудас хийлгэх байдалд нэгдсэн хяналт тогтооно

Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 41 дүгээр тогтоолоор батлагдсан “Тамга тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх заавар”-ын 29 дүгээр зүйлд заасны дагуу Нийслэлийн  төр захиргааны байгууллагуудад хэрэглэгдэх хэвлэмэл хуудсуудыг стандартын дагуу хэвлүүлэх зөвшөөрлийг  Архивын газрын Архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын байцаагч олгодог.

Нийслэлийн төр захиргааны байгууллагуудад хэрэглэгдэж байгаа хэвлэмэл хуудсууд нь стандарт шаардлага хангахгүй байгаа болон энэ талаар НЗДТГ, Нийслэлийн Төрийн албаны зөвлөлөөс явуулсан хяналт шалгалтаар зарим байгууллагуудад илэрсэн зөрчил дутагдал, тэдгээрийг арилгуулахаар ирүүлсэн үүргийн хэрэгжилтийг хангах, улмаар уг ажлыг төвлөрсөн хяналтын дор гүйцэтгүүлж, хэрэгжилтэнд хяналт тавих зорилгоор Нийслэлийн Архивын газраас хэвлэлийн “Мөнх дардас” ХХК”-тай 2011 оны 05 дугаар сарын 27-ны өдөр “Хамтран ажиллах гэрээ” байгууллаа.

Уг ажлын зорилго нь улсын байцаагчаас стандартад заагдсан буюу зөвшөөрөгдсөн нэр төрлийн хэвлэмэл хуудсуудад баримт бичгийн бүрдэл, стандартын хүрээнд хэвлэлийн эхийг хянаж, захиалгын хуудсаар зохих  зөвшөөрөл олгох, улмаар Нийслэлийн xэмжээнд хууль тогтоомжийн  хэрэгжилтийг хангуулж, нэгдсэн хяналтыг тогтоох явдал бөгөөд гэрээгээр тохиролцсоны дагуу бусад компаниас харьцангуй хямд үнээр захиалан хийлгэх боломжтойгоороо бас нэгэн давуу талтай юм.

Ажлын хүрээнд Нийслэлийн Архивын газраас байгууллагуудын хэвлэмэл хуудсуудыг татан авч, дүн шинжилгээ хийж байгаа бөгөөд холбогдох заавар, журмын  дагуу хэвлэлийн эхийг Архивын Ерөнхий газраар хянуулах ажлыг зохион байгуулж байна.

НИЙСЛЭЛИЙН АРХИВЫН ГАЗАР

www.ulaanbaatar.mn


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж