Техникийн саатал арилав

Хуучирсан мэдээ: 2010.04.16-нд нийтлэгдсэн

Техникийн саатал арилав

УИХ-ын чуулганы танхимд гарсан техникийн саатлыг сая засч дууслаа. Гишүүд чуулганы танхимд цугларч Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж эхлэв. Эм бол хар тамхины дараа орох аюултай бодис тул хэрэглээг зохистой болгохыг гишүүд хэлж байлаа. Нийслэлд байгаа олон эмийн санг цэгцлэх хэрэгтэй гэж гишүүн Н.Ганбямба хэлэв. Мөн малын эмийг төрөөс үнэгүй дааж болж байхад ахмад настан, хүүхдийн эмийг мөн тэгэх хэрэгтэй гэж тэрбээр ярилаа. Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

   Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж