Өвөрмонголд 20 гаруй сурагчийг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2011.06.03-нд нийтлэгдсэн

Өвөрмонголд 20 гаруй сурагчийг баривчилжээ

ӨМӨЗО-ны Шилийн гол аймагт бослого хөдөлгөөн гарч, энэ тэмцлийн үеэр 25 хүүхэд сураггүй алга болжээ. Тэдний амь насанд аюул учирсан  байж болзошүй гэх  мэдээлэл цацагдаад байна. Энэхүү мэдээлэл үндэслэлтэй эсэх асуудлаар Өвөрмонголын иргэн, “Монголын эрх чөлөө” холбооны тэргүүн Г.Рубинээс тодрууллаа.

-Одоо Өвөрмонголд байдал ямар байна вэ?

-Өвөрмонголын Шилийн гол аймгийн зүүн, баруун Үзэмчин хошуунд байдал маш хүнд байна. Би дөнгөж сая утсаар холбогдлоо.

-Сураггүй болсон 25 хүүхэд амиа алдсан байж магадгүй гэх мэдээлэл байна. Энэ талаар таньд сонссон шинэ мэдээ байна уу?

-Тийм. Дунд сургуулийн сурагчдыг  баривчилсан нь үнэн. Шилийн голд 10, Хөх хотод 40 гаруй хүнийг  нэмж баривчлаад байгаа гэх мэдээллийг бидэнд өгсөн. Гэхдээ хүүхдүүд нас барсан эсэхийг  тодорхой хэлж мэдэхгүй байна.

-Баригдсан хүмүүс ихэвчлэн  ямар  хүмүүс байна вэ?

-Өвөрмонголын дунд сургуулийн багш нар, сурагчид байгаа. Тэд тэмцэлд идэвхитэй оролцож байгаа учир эсэргүүцлийг намжаахаар олноор нь баривчилж байна.

Б.Сайн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж