Нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүснэ

Хуучирсан мэдээ: 2015.05.07-нд нийтлэгдсэн

Нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүснэ

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүснэ. 

 

2015 оны 05 дугаар сарын 07-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг

 агаарын урьдчилсан мэдээ: 

 Ихэнх нутгаар үүлшиж, баруун болон зүүн зүгийн нутгийн зүүн, төвийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи нутгийн зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говийн нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг, Хүрэн бэлчир, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газар, Дорнод Монголын талаар 4-9 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр 17-22 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 5-7 градус дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 3 градус хүйтэн, харьцангуй чийг 34 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2015 оны 5 дугаар сарын 08-наас 5 дугаар сарын 12-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан  төлөв:

 

   8-нд төв, зүүн зүгийн нутгийн зарим газар болон баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 9-нд нутгийн төв хэсгээр, 10-11-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, цас орно. Салхи 8-нд Алтайн уулс болон говийн нутгаар секундэд 12-14 метр, 9-нд ихэнх нутгаар, 10-нд говийн нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Ихэнх хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын саваар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус, Их нууруудын хотгор болон говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна. 9-нөөс баруун аймгуудын нутгаар дулаарна гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж