Гандан бууршгүй ахмад үеийн загвар өмсөгчдийн нэг Ч.Туяацэцэг бүсгүй хүний ид тэгширсэн насандаа сэтгүүлийн хуудаснаа эхээс төрсөн биеэрээ гарч нүцгэн биеийн гоо сайхныг гайхуулаад авсан. Арав гаруйхан насандаа загварын тайзнаа хөл тавьж топ модель хэмээх манай загвар өмсөгчдийн хамгийн дээд өргөмжлөлийг гуйж биш гуядаж авсан тэрбээр Холливудын хошуурдаг 10 мянган долларын шүднээс авахуулаад үргэлж л дуулиан шуугиан тарьж байдаг цуутай бүсгүй. Баргийн эрээс илүүрхэх түс тас, эршүүд шулуун зантай топ олон жил ганц бие явсны эцэст гэр бүлтэй залууг сонгосон нь бас нэг цочир сонин болж дуулиан шуугиан дэгдээсэн. Гуч гарсан насандаа зориглон хийсэн түүний дурлалын эзэн нь эрхэм гишүүн Ч.Сайханбилэгийн туслахаас Харилцаа холбооны технологийн газрын дэд дарга болтлоо дэвшсэн А.Мөнхбат хэмээх залуу. МУИС-ийг математикч мэргэжлээр дүүргэсэн тэрбээр Монголчууд интернет, цахим ертөнцийг төдийлөн мэддэггүй тэр цагт энэ салбарт хөл тавьж “Е Монгол” хэмээх компани байгуулан бизнес эрхэлж байсан сүйхээтэй эр гэдэг. Ноён А.Мөнхбат өмнө нь гэр бүлтэй байсан төдийгүй хөөрхөн хүү, охин хоёртой тогтсон амьдралаасаа хальж топ моделийг сонгосон нь албан тушаал ахиж дээшлэх юм уу мөнгөний бараа харахаараа ханилж явсан ханиа хаяад өөр нэгэн рүү явдаг хуншгүй зантай Монгол эрчүүдийн нэг хэмээн ойр дотныхон нь ам муутай байдаг нь аргагүй. Гэргий нь нөхрөө эргүүлж авах гэж нэлээн хичээл зүтгэл гаргасан боловч ялалт топ моделийн талд шийдэгдсэнээр А.Мөнхбат хоёр дахь амьдралдаа хөл тавьсан билээ. 31-тэйдээ хувийн ч, хувьсгалын ч амьдралдаа ийн цочир өөрчлөлт хийсэн топ модель МИАТ-д стюардесс хийдэг байснаа больж өдгөө MCS-д борлуулалтын менежерээр ажиллаж буй. Central Tower-ийн ганц мисс хэмээн хотын төв цамхгийн залуус түүнд ихэд талтай байлаг гэх.
Эх сурвалж: “Гранд” сэтгүүл