Говьсүмбэр аймагт Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтыг 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөл зохион байгууллаа. Шалгалтын бүртгэл 4 сарын 28, 29-ний өдрүүдэд болж, дэс түшмэлийн албан тушаалд 51, туслах түшмэлийн албан тушаалд 21 иргэн нийт 72 иргэн бүртгүүлсэн байна. Ерөнхий мэдлэг, Монгол хэл бичиг, Мэдээллийн технологийн шалгалтад нийт 17 иргэн тэнцэж, дараагийн шалгалт болох Мэдлэг хандлага, зан үйлийн шалгалтад орсоноос Дэс түшмэлийн 7 ажлын байранд 12 иргэн, Туслах түшмэлийн 2 ажлын байранд 4 иргэн тус тус тэнцсэн байна.
Эх сурвалж: www.govisumber.gov.mn