Орхон аймгийн хэмжээнд өнөөгийн байдлаар ахмадын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 50 орчим ахмадын анхан шатны зөвлөл байдаг. Эдгээрийг нэгтгэн зохион байгуулж төвлөрсөн цогц үйл ажиллагааг явуулах зорилгоор 2014 оны 9-р сард ахмадын ордон байгуулах ажил эхэлсэн байдаг. Ахмадын ордны барилгын үйл явцтай АИТХ-ын даргаар ахлуулсан ажлын хэсэг танилцсан байна. Ахмадын ордны барилгын ажил 2014 оны 9-р сард эхэлж, улирлын байдлаас шалтгаалан зогссон байсан.

Одоогийн байдлаар барилгын ажил эрчимтэй явагдаж ажлын явц 70 гаруй хувьтай, улсын баяр наадмаас өмнө барилгыг хүлээлгэж өгнө гэсэн мэдээллийг гүйцэтгэгч компанийн зүгээс өгчээ. Ахмадын ордны барилгын ажлын гүйцэтгэгчээр “Атта чр” компани ажиллаж байгаа юм. Нийтдээ улсын төсвийн 750 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдаж байна.
Ахмадын ордонтой болсноор ахмадуудын нийгмийн бүхий л асуудал шийдвэрлэгдэж, нэгдсэн зохион байгуулалттай болох зэрэг чухал ач холбогдолтой гэж үзэж байна.Цаашдаа ахмадын ордны үйл ажиллагаа, ашиглалтыг нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс хариуцан ажиллах юм. Тус ордон гэр хороололтой ойр буюу Баянбулаг багийн нутаг дэвсгэрт байрлаж байгаа учраас инженерийн шугам сүлжээний асуудлыг дэвшилтэт байдлаар буюу төвлөрсөн бохирт холбох, дулаан хангамжийг төвлөрсөн дулаан дамжуулах төвөөс авах байдлаар шийдвэрлэх гэнэ. Дашрамд дуулгахад энэ онд Орхон аймгаас 4,6 тэр бум төгрөгийг гэр хорооллын шугам сүлжээг сайжруулах ажилд төсөвлөжээ.
Эх сурвалж: http://erdenetinfo.mn
