Хуучирсан мэдээ: 2011.06.03-нд нийтлэгдсэн

Монголын хамгийн тачаангуй, секси хамтлагийн халуухан гурван бүсгүй стиль имижээр хэрхэн урлагийн тайзан дээр карьер хийж болдогийг яруу тодоор харуулж яваа гэж болно. Хатуу чанга продюсерынхаа хүмүүжлээр хаа очиж элдвийн эрчүүдтэй нэр холбогдоод байдаггүй исгэлэн гурван жимсэнд нүд, шүд унагах эрчүүд чамгүй олон байдаг. Залуу халуун нас болсон хойно тэд бүгд хайрлаж, халамжилдаг найз хөвгүүдтэй нь мэдээж. “Киви”-гийн байтугай Монголын рок поп гэр бүлийн хамгийн хөөрхөн бүсгүйгээр тодордог П.Алтанцэцэг буюу Агийгийн найз залуу нь экс ерөнхийлөгч Н.Энхбаярын эгчийн хүү Эрдэнэ хэмээх шавилхан хүү. Үерхэж дотносоод чамгүй хугацаа өнгөрч буй тэд хайрын романсаа олны нүд, чихнээс чадварлаг нуудаг бөгөөд энд тэнд явахад нь барагтай бол хүмүүс анзаардаггүй нь хэний ч нүдэнд өртөмгүй найз залуугийнх нь хүүхдэрхүү төрхтэй холбоотой гэж болохоор. Хамгийн хөөрхөн нь, энхрий ялдам Агий их л сүр бараатай, гял цал эрийг найз залуугаараа сонгоно гэж бат итгэх хүмүүс ч олон байдаг нь нууц биш. Үнэндээ гэрийн хүмүүжил сайтай дуучин бүсгүй огт өөр сонирхол, вкустэй нь эл сонголтоос харагдаж байгаа юм. Хаа явсан газар нь дагаж, найз залуу-бие хамгаалагчийн үүргийг сайтар гүйцэтгэдэг Эрдэнээ “Торго” загварын шоунд дуулах үүрэгтэй хайртай бүсгүйгээ дагуулж ирэн сурсан зангаараа олны нүдэнд өртөлгүй үлдэж байгаа нь энэ.

Эх сурвалж: “Гранд” сэтгүүл


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж