Азийн зүүн бүсийн АШТ: Э.Болор-Эрдэнэ, А.Даваажаргал

Хуучирсан мэдээ: 2015.05.06-нд нийтлэгдсэн

Азийн зүүн бүсийн АШТ: Э.Болор-Эрдэнэ, А.Даваажаргал

Азийн волейболын холбооны ивээл дор болох Азийн зүүн бүсийн эрэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 10-15-нд Улаанбаатар хотноо "Буянт-Ухаа" спортын ордонд болох билээ. Тэмцээний “А” хэсэгт Монгол, БНХАУ, БНСУ, ХонгКонг, “В” хэсэгт Япон, Макао, Тайвань, БНАСАУ-ын багууд багтсан.


Монголын волейболын холбооноос ирүүлсэн тамирчдын танилцуулгыг цувралаар хүргэж байна.

Монгол улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд менежер Ц.Одхүү, ахлах дасгалжуулагч Шүто Коичи, туслах дасгалжуулагчаар Б.Мөнхнаран, Ч.Баттөгс, тоглогч А.Мөнхбаяр (багийн ахлагч), Э.Сайханбаатар (багийн дэд ахлагч), Э.Сайнбилэг, Д.Билгүүн, Э.Болор-Эрдэнэ, М.Цэрэнбаатар, А.Даваажаргал, М.Мягмарсүрэн, Т.Батбаяр, Э.Алтангэрэл, Г.Ган-Очир, М.Өсөхбаяр, М.Ганбилэг, Б.Анхбаяр, Б.Хосбаяр, Б.Ууганцэрэн, С.Бат-Эрдэнэ нар багтаад байна.


Үндэсний шигшээ багийн гишүүн Эрдэнэбаатарын Болор-Эрдэнэ, "Аврагч" багийн тамирчин, анхны багш Д.Эрдэнэчулуун. Волейболын спортоор 12 жил хичээллэж байна. Биеийн өндөр 184 см, жин 78 кг. "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" Төрийн өмчит компанид няглан бодогчоор ажилладаг. 

 


Үндэсний шигшээ багийн гишүүн Алтанхуягийн Даваажаргал. "Хасу мегастарс" клубын тамирчин, анхны багш Д.Солонго. Волейболын спортоор 10 жил хичээллэж байна. Биеийн өндөр 184 см, биеийн жин 82 кг. "Хасу мегаватт" ХХК-д нягтлан бодогчоор ажилладаг.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж