Хуучирсан мэдээ: 2010.04.16-нд нийтлэгдсэн

Н. Энхээг шүүхэд өгнө

Налайх дүүргийн татварын хэлтсийн дарга асан Н. Энхээ нь Нийслэл, Баянзүрх дүүргийн татварын газар хэлтсийн дарга нарыг заналхийлж, төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулан, ёс зүйн ноцтой зөрчил дахин давтан гаргаж, улмаар ажил хаян Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйл,  заалтыг зөрчиж ажлаасаа халагдсан юм байна. Гэвч түүнийгээ үл хүлээн зөвшөөрч,  хэвлэлийн бага хурал хэдэнтээ зарлан,  үндэсний татварын албаны үйл ажиллагааны тухай ташаа мэдээлэл олон нийтэд цацаж, татварын хамт олны ажлын үр дүнг үгүйсгэн хувь хүний нэр төрд удаа дараа халдсаар байгаа гэнэ. Тиймээс Татварын ерөнхий газрын удирдлагууд Н.Энхээгийн асуудлаар Чингэлтэй дүүргийн шүүхэд гомдол гаргахар болжээ.
                                    
Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж