ХДХВирустай сэтгүүл хэвлэжээ

Хуучирсан мэдээ: 2015.05.06-нд нийтлэгдсэн

ХДХВирустай сэтгүүл хэвлэжээ

 

Австрийн “Vangardist” эрэгтэйчүүдийн сэтгүүл ДОХ өвчнийг үүсгэгч ХДХВирустэй хүмүүсийн цусыг хольсон бэхээр тусгай дугаарын хэвлэлээ үйлдвэрлэжээ. “Vangardist” сэтгүүл ХДХВ/ДОХ-оор өвдсөн хүмүүсийг чиглэсэн олон нийтийн жигшил, айдсын эсрэг тэмцэлд тусгай дугаараа зориулсан аж.

 

“Vangardist” сэтгүүл ихэвчлэн дижитал хэлбэрээр гардаг боловч "#HIVHeroes" дугаартаа ХДХВирустай гурван хүний цусыг бэхийг ашиглажээ. Герман-Англи хэл дээрх 3000 хувь тусгай дугаар бүрийн захиалгын үнэ 50 евро аж. Сэтгүүлийн тусгай дугаарын борлуулалтын орлого сайн үйлсийн аянд зориулагдах гэнэ.

 

Сайн дураар сэтгүүлд цусаа өгсөн хүмүүсийн нэг 45 настай Уилтрут  Стефанек  20 жилийн өмнө ХДХВирусын халдвартай гэдгээ мэдсэн аж. Тэрээр “PULSHIV” гэх ашгийн төлөө бус холбоог тэргүүлдэг байна.


Б.АНХТУЯА
Эх сурвалж: Agence-France Press

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж