АНУ-ын хууль хяналтынхнаас 50 гаруй жил бултаж чадсан оргодлыг Флорида муж улсаас барьжээ. Санаандгүй хүний амийг хөнөөсөн хэрэгтэн Фрэнк Фрушуотер 1959 онд Охайо муж улсын шоронгоос оргосон аж. Тэрээр Флорида муж улсад 20 жилийн турш нэрээ нууцлан амьдарсан байжээ.
Харин Бревард хотын албаныхан Фрэнк Фрушуотерын хурууны хээгээр хэн болохыг нь илрүүлсэн байна. Түүнийг бүтэн долоо хоног ажигласны дараа хурууны хээг шалгахын тулд хууль хяналтынхан заль зохиосон аж.
Фрэнк Фрушуотер 1957 оны долдугаар сард автомашинаар явган зорчигчийг дайрч хөнөөсөн хэрэг үйлджээ.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: ВВС