Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-д ажлын айлчлал хийж, Ялалтын 70 жилийн ойд оролцохоор ОХУ руу өнөөдөр /05.06/ зорьжээ. Ерөнхийлөгчийн ОХУ-д хийх ажлын айчлал өнөөдрөөс эхэлж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Владимирович Путинтэй ганцаарчилсан уулзалт хийх юм байна.
Ялалтын 70 жилийн ойд 26 орны төр, засгийн тэргүүн нар, мөн НҮБ-ыг оруулаад олон улсын хэд хэдэн байгууллагын удирдагчид оролцох юм.
Д.ЖАРГАЛ