Хөх Монголын үрсийг “манкурт” болгох санаархал – 2

Хуучирсан мэдээ: 2011.06.03-нд нийтлэгдсэн

Хөх Монголын үрсийг “манкурт” болгох санаархал – 2

Оюун ухаан нойрмог бол бузар булайг төрүүлнэ. Ф.Гойя

Ертөнцийн дээр буруу ёсон удаж үл болмуй. В.Инжинаши

Хүн төрөлхтний бүтээсэн аугаа их мэдлэгийн нэг нь философи сэтгэлгээ
билээ. Философи хөгжсөн мянга мянган жилийн түүх нь хүмүүн заяаны
ухаарал, сэхээрэл бүлгээ, философийг төрийн бодлогын төвд тавьж
хөгжүүлсэн, хөгжүүлэх боломж олгосон улс гүрэн хөгжлийн дээд түвшинд
хүрч байсан туршлага дэлхийн олон оронд буй 21-р зууныг оюун ухааны
/ноосфер/ зуун хэмээн нэрлэж хүний оюунлаг чанар хүн төрөлхтнийг аварна
хэмээн нэрлэж, хүний оюунлаг чанар хүн төрөлхтнийг аварна хэмээн ярьж
бичих болов.
Монголчууд 1921-1990 оныг хүртэл марксист
философиор, 1990 оноос хойш жил бүр “измээр” уураг тархиа угаалгасаар
одоог хүрэв. Ийнхүү монголчууд сүүлийн 90 гаруй жилийн турш ертөнцийг
үзэх үзлийн гуйланчлалд автан, сэтгэлгээний манкуртизид татагдан орж
нийгэм маань бүхэлдээ зэрлэгшлийн аюулд орж байгаа нь бидний нүдний өмнө
ил боллоо. Сэтгэлгээний манкуртизм гэж юу юм бэ?
Нэгэн зүйл:
Хүүгээ манкурт болгосон Найманы эх: “Хүний газар нутгийг булаан авч
болно. Эд баялгийг булаан авч болно. Амь насыг сүйтгэж болно. Гэхдээ
хүний ухаан санаанд халдах гэж ямар хүний санаанд ордог байна аа” гэж
уулга алдсаныг 20-р зууны их зохиолч Ч.Айтматов бичжээ.
Нэгэн
зүйл: Судлаач эрдэмтэн Ч.Эрдэнэ: Манкуртизм нь Чингиз Айтматовын дэлхийн
утга зохиолд оруулсан маш том нээлт. Бид Ю.Цэдэнбалын үед манкуртизмаар
замнасан нь олон улсын байдлын хүндэтгэх шалтгаан гэхэд одоо сайн
дураараа манкуртизмд тэмүүлэх нь сэтгэлд буухгүй юм байна.

Манкурт нь өрөвдөлтэй бус аймшигт дүр юм. Учир нь тэр ой ухаангүйн
хажуугаар бусдын дуулгавартай боол өнгөрснөө мартсан, өнөөдрийн мөчид
хорчгор хуйхаа хүнээс нуух ганц бодолтой ирээдүйн тухай төсөөлөлгүй
болдог. Манкуртизм газар авсаар оршиж ахуй эх үндсийг хатаж хорчийсон
тархины золиос болгоход бэлэн буйг хэлж өгснөөрөө Ч.Айтматов дэлхийн
элитийн энд хүрсэн юм.
Нэгэн зүйл: Эрдэмтэн зохиолч Л.Түдэв манкуртизмыг оюуны дархлал олдмол хомсдол /ОДОХ/ гэж нэрлээд илрэх шинжийг нь:
-Ном унших дургүй болох
-Театрт очиж сонгодог бүтээл үзэх хүсэл сонирхол унтрах
-Сонгодог хөгжим сонсож, сонгодог зураг үзэх чадвараа бүрэн алдах
-Хэлэх дуртай үг нь хараал болох
-Учир утгагүй наргиан наадамд дурлаж архи дарс, мансууралд автах
-Бэлэнчлэх сэтгэлгээг аврагчид итгэх
-Эцэг эх, ахмад хүмүүсээ үл хүндэтгэх оюун ухааны мансуурал, сэтгэлийн бузарт эзлэгдэнэ хэмээжээ.
Ийнхүү өнөөдөр Монголын нийгмийг оюун санааны амьдралыг манкуртизм
эзлэн авсаар байна. Бид нийгмээ оюун санааны манкуртизмаас аварч
хамгаалахын тулд юу хийх учиртай юм бэ? Аугаа Платон: Нийгэм хичнээн
философчирхоно төдийчинээ гэгээн саруул болно. Их сэтгэгч Ф.Гегель: Оюун
санааны доройтолд орсон ард түмний хувь заяаг суу билэгт философичид
аварна гэжээ. Бид 1990 оноос Марксист философиос зугтахдаа хүн
төрөлхтний олон үеийн философи сэтгэлгээнээс хамт зугтжээ. Ерөнхий
боловсролын сургуулийн ахлах ангид тодорхой цагаар философийн хичээл
зааж, өрнө дорнын сэтгэгчдийн бүтээлийг танилцуулдаг байв. Дунд сургууль
төгссөн охид хөвгүүд их, дээд сургуульд элсээд философийн хичээл
заалгах суурь мэдлэгийг сурагч байхдаа олж авдаг байсан нь философийг
гүнзгий танин мэдэх боломж олгодог байсан юм. Харамсалтай нь ардчилсан
хувьсгалын партизан онолчид: “Эхлээд амьдар. Дараа нь философид” уриа
дэвшүүлж Монголын багачуудыг марксизмаар хордуулахгүй гэж “Нийгмийн
тухай мэдлэг” хичээл заах болжээ. “Нийгмийн тухай мэдлэг” хичээлийн
сурах бичиг нь нийгмийн тухай ойлголт, улс төр, шийдвэр гаргах үйл явц,
ардчилал, түүнд суралцах, эдийн засаг, нийгмийн тэгш биш байдал,
давхраажилт, соёл, Монгол ба олон улсын хмтын нийгэмлэг гэсэн агуулгатай
ажээ. Дээрх сэдвүүд цаад утгаараа философитой холбогдоно. Тэр нь огт
тусгагдаагүй байна. Өнөөдөр бүх шинжлэх ухаанд философи сэтгэлгээ нэвчин
орж байна. Тийм учраас хөгжилтэй орнуудын мэргэжлийн хослол өөрчлөгдөж
байна. Эрх зүйч-философич, философи-хэл шинжээч, сэтгэл зүйч-философич
гэх мэт 2000 оны эхээр Хэнтий аймгийн БСТ-д ӨАБНУ-ын иргэн Оинди
бидэнтэй хамт ажиллаж байв. Тэр Йохансбургийн их сургуулийг
философич-сэтгэл зүйч мэргэжлээр төгссөн гэж ярилаа. Бидний дуурайх
дуртай АНУ-ын Нью-Йорк хотын зарим сургуулиуд хоёрдугаар ангиас нь
философи заадаг тухай Хан-Уул дээд сургуулийн гаргасан нэгэн номонд
бичсэнийг санаж байна. Хэнтий аймгийн БСТ 1997 оноос 2004 он хүртэл
ахлах ангийн сурагчдын дунд “Философийн олимпиад” явуулж байлаа. Тэд
бүгдээрээ философич, эрх зүйч, социологич мэргэжил эзэмшээд эх орондоо
тэргүүлэх зэргийн сэхээтнүүд болсон нь философи хүүхдийн сэтгэлгээг
амархан өөрчилдөг юм билээ.
Чингис хааны нэрэмжит Их засаг их
сургууль 2006 оноос эхлэн нэгдүгээр дамжааны оюутнуудын дунд “Философийн
олимпиад” зохион байгуулж байна. Японы Ямагучи мужийн Хага хотын
ойролцоох Асахи тосгонд 2000 оны нэгдүгээр сарын 22-нд Ямагучигийн их
сургуулийн профессор Хиронаха Хейсүхэ нэгэн лекц уншжээ. Тэрхүү лекцид
Асахи тосгоны ойролцоох гурван дунд сургуулийн ахлах ангийн сурагчид
оролцсон ба лекцийн дараа сурагчид:
-Хүн гэж юу вэ? Хүн болж
төрсний учир юу вэ? Дэлхий хаанаас эхлээд хаана дуусах вэ? Амьдрал, хувь
тавилан гэж юу вэ? гэх мэт олон асуулт тавьж энэ байдлыг ойлгосон
профессор Сато-Ёжи хоёр нөхрийн хамт дунд сургуулийн сурагчдыг философи
сурахад нь зориулж “Суутнуудын санаа бодол хязгааргүй” нэртэй ном
туурвиж өрнө дорнын 180 сэтгэгчдийн бүтэлийг:
-Мэргэдийн бүтээл туурвил
-Түлхүүр үг
-Сэдэвтэй холбогдох нь
-Амьдрал уран бүтээл
-Гол үзэл санаа
-Эх сурвалж гэсэн агуулгаар бичсэн нь хүүхэд залуучууд “философи
суралцах” ном болж энэ номыг уншаад эх орныхоо хойч үеийн бодлыг соргог
мэдрэмжтэй сэхээтэнтэй орон гэж сайхан юм даа гэсэн бодол төрснөө нуух
юун.
Юуны учир философийг судалдаг юм бэ? Хүүхэд залуучууд
философийг үзэх шаардлага тавина гэдэг асуултад мэргэд ийнхүү хариулж
байсан. Сократ философийн нөлөөлөл үр дүнд хүний сэтгэл цэвэршин
ариусдаг. Хүн жинхэнэ төгс төгөлдөр болдог. Гоббс: Философи дутагдах
явдал нь олон зовлонгийн шалтгаан болдог. М.Ломоносов: Философийн эцсийн
зорилго нь дээд ёс суртахуунд суралцах. В.С.Солбьев: Философийн үүрэг
зорилго нь хүний оршихуйн оюун санааны бүтээлч байдал руу тэмүүлэх.
Н.А.Бердьсев: Философи бол амьдралын хэсэг туршлага, үйлдэл бөгөөд
түүний ач холбогдол нь ахуйн утга учир руу орох бүтээлч нэвтрэлт юм.
Хайдегер: Философи бол хүнийг бүхэлд нь байнга эзэмдэж байгаа
сүүлийн зэмлэл бөгөөд сүүлчийн маргаан юм гэжээ. Философид суралцахын ач
холбогдлын тухай мэргэдийн сана бодол ийм байна. Монголын хойч үе ЕБС-д
философи гэж үг сонсохгүй, коллеж, их, дээд сургуульд философи гэдэг
үгийг хальт мульт сонсоод хэн болох юм бэ?
Манкурт болохоос өөр
очих зам байхгүй мэт санагдана. Сүүлийн үед их, дээд сургуулиуд ч
философи заах цагийг сонгох хичээл болгожээ. Их, дээд сургууль коллежид
философи заадаг арга нь дундад зууны үеийн сургалтын арга хэвээрээ
байна. Их, дээд сургуульд оюутнуудын дунд философид суралцах клуб бараг
байхгүй байна. АНУ-ын Харвардын их сургуулийн Философийн тэнхимийн
дэргэд 1872 онд “Метафизик” клуб байгуулагдан ажиллаж Ч.Пирс, У.Жеймс,
Ж.Дью нарын прагматик философичид төрөн гарсныг бид мэднэ. Бид
философиос зугтаад хаа хүрэх вэ? Ардчилал ялан мандсан анхны өдрөөс
ахлах ангид өрнө дорнын их сэтгэгчид философи сэтгэлгээг заахаа
больсноор хорин жил өнгөрөв. Энэ хорин жил залуу үеийнхэн сэтгэлгээний
манкуртизмын аюулд өртсөн он жилүүд байлаа. Манкуртуудын хийдэг ажил нь
архидах, мансуурах, галдан шатаах, дээрэм тонуул, алан хядах болов. Энэ
бол хүн төрөлхтний түүхэнд батлагдсан үнэн билээ. Үүнийг үл өгүүлэн
бичив.
Нэгэн зүйл: 12 жилийн сургалттай сургуулийн ахлах ангид философич эрдэмтэд санал болгоод байгаа:
1. Философи удиртгал
2. Логик
3. Ёс зүй
4. Гоо зүй
5.
Улс төр судлалын үндэс агуулгаар хичээл оруулан ангиас ангид улам
гүнзгийрэх чиглэлээр стандарт, сурах бичиг, унших бичиг боловсруулах,
хичээл заах багш нарыг одооноос эхэлж бэлтгэх, “философийг сургахгүй,
харин суралцдаг” гэсэн логикт итгэдэг залуу үеийнхний философи
сэтгэлгээг хөгжүүлэх унших бичиг гаргах. Их, дээд сургуульд үзэх
философийн хичээлийн цагийг олшруулж философийг сонгох хичээлд оруулсан
дутмаг шийдвэрээс нэн даруй татгалзаж, их, дээд сургууль, коллежид
заавал үзэх хичээлийн тоонд оруулах.
Нэгэн зүйл: Жил бүр ахлах ангид суралцагчдын дунд “Философийн олимпиад” –ыг дэлхийн философичдын өдрөөр зохион байгуулж занших
Нэгэн
зүйл: Японы туршлагаар өрнө дорнын сэтгэгчдийн бүтээлийг ахлах ангийн
сурагчдад зориулсан философийн унших бичиг гаргаж, ерөнхий боловсролын
бүх сургуульд хүргүүлэх. Г.Аюурзаны философийн цуврал номуудыг дахин
хэвлэж бүх сургуулийн номын сангуудад хүргүүлэх.
Нэгэн зүйл: Ерөнхий
боловсролын сургуулийн 6-12 дугаар ангид англи хэл-уран зохиол, нийгмийн
ухааны хичээлээр сурагчдын вербаль сэтгэлгээг хөгжүүлэх, тусгай
хөтөлбөр боловсруулж эсээ бичих арга барилд сургахын тулд Кембрижийн их
сургуулийн эсээ үйлчилгээний албанаас гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлж
эсээ бичих арга барилд сургах, өнгөрсөн жил Улаанбаатарын нэг сургуулийн
11 дүгээр анги төгссөн Билгүүн Харвардын их сургуульд англи хэлээр эсээ
бичин шалгарч үнэ төлбөргүй сурч байгааг бахархан хэлье. Монголын
үрсийг эсээ гэж зохион бичлэг бичдэг хоцрогдлоос авран хамгаалж
хөгжүүлмээр байна.
Нэгэн зүйл: 21-р зууны боловсролтой мэргэжилтний
зайлшгүй мдэж байх философи логик, хүн судлал, сэтгэл судлалын хичээлийн
заах цагийг БСШУЯ тогтоон стандартын биелэлтэд байнгын хяналт тавих,
их, дээд сургууль бакалаврын дипломын шалгалтад “философи”-ийн хичээлийг
оруулах, магистр, докторын сургалтад философийг үзэх цагийг нэмэгдүүлэх
замаар Монголын нийгмийг философиор амьсгалуулж, гэгээн саруул нийгэм
болгохын тулд энэ бяцхан зүйлүүдийг бичив ээ.

МЗЭ-ийн шагналт яруу найрагч Л.Нямаа

http://greathistory.blogspot.com/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж