Сэлэнгэ аймгийн “Таван-Хан” дэвжээний 5 жилийн ойд зориулсан улс, аймаг цэргийн цолтой хүчит 64 бөхийн барилдаан тавдугаар сарын 2-ны өдөр аймгийн Спортын ордонд боллоо.
Барилдааныг Сэлэнгэ аймгийн Ардчилсан нам ивээн тэтгэж, хамтран зохион байгуулав.
Энэ үеэр улсын аварга Г.Эрхэмбаяр, дэвжээг үүсгэн байгуулагч, дасгалжуулагч багш, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, улсын начин Ч.Мөнхтогтох, улсын начин Ч.Баянмөнх нарт зохион байгуулагчдын зүгээс хүндэтгэл үзүүлсэн бол аймгийн арслан Б.Уугандаваа, аймгийн начин Д.Төрболд, М.Жаргалсайхан нарыг МЗХ-ны "Тэргүүний залуу" алтан медалиар шагнаж урамшууллаа.
Барилдаанд улсын начин Ч.Баянмөнх, Т.Баасанхүү, аймгийн хурц арслан Н.Жаргалбаяр, Б.Одгэрэл, аймгийн арслан Б.Дэлгэрсайхан, Б.Уугандаваа, аймгийн заан Э.Саранбаатар, Б.Эрдэнэбаяр нараар магнайлуулсан улс, аймаг, цэргийн цолтой бөхчүүд зодоглосноос Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, "Увс нуур" дэвжээний бөх, аймгийн хурц арслан Н.Жаргалбаяр түрүүлж, Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын харьяат, "Алдар" спорт хороо, "Таван хан" дэвжээ, "Агромаштех" ХХК-ийн бөх, аймгийн хурц арслан Б.Одгэрэл үзүүрлэлээ.
Шөвгийн дөрөвт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, "Таван хан" дэвжээ, ЗХ-ний 032-р анги, "Ноён" группын бөх, улсын начин Ч.Баянмөнх, Увс аймгийн Тэс сумын харьяат, "Увс нуур" дэвжээний бөх, улсын начин Ч.Баасанхүү нар шалгаран үлдэв.
Хоёрын даваа
- У.н Ч.Баянмөнх -З.Б Алтанхуяг”Сант”
- У.н Т. Баасанхүү -с.х Э.Бат-Эрдэнэ “Мандал”
- а.х.а Н.Жаргалбаяр-с.з Г.Ганбаяр Баянгол
- а.х.а Б.Одгэрэл -с.з С.Энхтүвшин “Жавхлант”
- а.а Б.Дэлгэрсайхан-с.з Б.Ганбаяр Сант
- а.а Б.Уугандаваа -с.з Б.Эрдэнэван”Мандал”
- а.з Э.Саранбаатар-с.з Цогтбаяр”Бугант”
- а.з Б.Эрдэнэбаяр -с.з С.Оргилбаатар”Орхонтуул”
- а.з Б.Одсүрэн -с.з Б.Баатарболд”Сант”
- а.з М.Баярмандах -с.з Б.Алтангэрэл “Увс Нуур”
- а.х Ц.Мөнхбаяр -с.з Н.Лхагвадорж “Сүхбаатар"
- 12.а.н Н.Энхжаргал -с.з Н.Ширчинхүү”Орхонтуул”
- а.н Н.Баярбаатар-с.з Д.Баясгалан”Хүдэр”
- а.н М.Жаргалсайхан-с.з А.Түшигжаргал” Баянгол”
- а.н Х.Чинбат -с.з Н.Батмөнх”Сант”
-
а.н Д.Төрболд -с.з Т.Отгонбаатар”Мандал”
Гурвындаваа
- у.н Ч.Баянмөнх– а.нМ.Жаргалсайхан
- у.н Т.Баасанхүү– а.н Х.Чинбат
- а.х.аН.Жаргалбаяр– а.н Д.Төрболд
- а.аБ.Дэлгэрсайхан – а.нН.Энхжаргал
- а.аБ.Уугандаваа– с.з Б.Алтангэрэл
- а.з Э.Саранбаатар– а.з Б.Эрдэнэбаяр
- а.х Б.Мөнхбаяр – а.н Н.Баярбаатар
Дөрвийн даваа
- у.н Ч.Баянмөнх– с.з Б.Алтангэрэл
- у.н Т.Баасанхүү– а.н Н.Энхжаргал
- а.х.аН.Жаргалбаяр– а.х Б.Мөнхбаяр
- а.х.аБ.Одгэрэл – а.зБ.Эрдэнэбаяр
Тавын даваа
- у.н Ч.Баянмөнх– а.х.а Б.Одгэрэл
- у.н Т.Баасанхүү– а.х.а Н.Жаргалбаяр
Зургаагийн даваа
- а.х.а Н.Жаргалбаяр– а.х.а Б.Одгэрэл
/Түрүүлэсэн/ /үзүүрлсэн/