Долоон буудлын замд Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын “СЭҮ 00-23” улсын дугаартай машин урсгал сөрж, хурд хэтрүүлэн явж байгаад 12 настай охиныг дайрч, амь насыг хохироосон хэрэг өнгөрсөн оны есдүгээр сард гарсан.
Энэхүү хэргийн сэжигтэн болох, тухайн үед машины жолоодож явсан Сэлэнгэ аймгийн цагдаагийн алба хаагч Ц.Ууганбаатарыг Эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд шүүж байна. Ц.Ууганбаатарыг Эрүүгийн хуулийн 215.3 дах заалтад зааснаар буюу тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журмыг зөрчсөн хэрэгт буруутган шүүж байгаа юм. Түүнд хавтаст хэрэг нээсэн энэхүү заалтаар бол Ц.Ууганбаатарыг буруутай гэж үзвэл гурваас таван жилийн хорих ялаар шийтгэх юм.
Энэ талаарх мэдээллийг эргэн хүргэх болно.
Д.ЖАРГАЛ