Аваргуудын лигийн хагас шигшээд Каталоны нэр төр "Барселона" клубтэй учраа таараад буй "Байерн Мьюнхен" клубын довтлогч Томас Мюллер өрсөлдөгчөө хожиж, шигшээ тоглолтод шалгарна хэмээн үзэж байна. Харин хэрхэн өрсөлдөгчөө буулгаж авахыг багийн ерөнхий дасгалжуулагч Пеп Гуардиола мэднэ гэжээ.
Тэрбээр "Бид өрсөлдөгчөө дэлхийн хамгийн шилдэг багуудын нэг гэдгийг мэднэ. Тэд өмнөх шатнуудад хоёр ч том багийг тэмцээнээс мулталсан. Гэхдээ бид тэднийг хожиж, дараагийн шатанд шалгарна гэдэгтээ итгэлтэй байна. Бид тэдний нөөц боломжийг мэднэ. Тэдний довтлолгооны тоглогчид үнэхээр чадварлаг. Гэхдээ бид сайн бэлдсэн. Манай дасгалжуулагч "Барса"-г өмнө нь удирдаж байсан учир тоглолтыг нь хэнээс ч илүү мэднэ. Тиймээс Гуардиола бидэнд хожлын жор өгч, бид түүнийг нь биелүүлэх үүрэгтэй. Гэхдээ мэдээж, бидэнд сандрах зүйл ч байна. Хэрэв бид хожигдвол хэн ч биднийг "Барселона"-д хожигдолгүй яах вэ гэж хүлээж авахгүй. Учир нь биднээс ялалтыг л хүлээж байгаа. Гэхдээ бид бол "Байерн"-чууд. Тиймээс бид хэнээс айхгүй" гэсэн байна.
Б.ХОСОО