Монголын хүний эрхийн тайланг хэлэлцжээ

Хуучирсан мэдээ: 2015.05.06-нд нийтлэгдсэн

Монголын хүний эрхийн тайланг хэлэлцжээ

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2014, 2015 онд УИХ-д өргөн барьсан "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 13, 14 дэх илтгэл"-үүдийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2015 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн.

Ингэхдээ тус байнгын хорооноос ХЭҮК-ын дээрх илтгэлүүдээр дамжуулан хүргүүлсэн санал, зөвлөмжийг хэрэгжүүлэх тогтоол батлахаар болсон юм. Тэгвэл өчигдөр орой буюу 2015 оны тавдугаар сарын 5-ны өдөр 21.30 цагт /Женевийн цагаар 14:30/ Женев хотноо  болсон  НҮБ-ын ХЭЗ-ийн ажлын хэсгийн 22-р хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлын талаарх Үндэсний хоёрдугаар илтгэлийг хэлэлцлээ. 

Хуралдаан  Засгийн газрын бэлтгэн ирүүлсэн Үндэсний илтгэл, Монгол дахь НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, Хүний эрхийн үндэсний комиссын мэдээлэл, Монголын төрийн бус байгууллагуудаас ирүүлсэн сэдэвчилсэн 12 илтгэл, холбогдох бусад талуудаас ирүүлсэн мэдээллүүдэд үндэслэн болжээ. 

2010 оны 11 дүгээр сард анх удаа НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг (Universal Periodic Review)-ээр Монгол Улс  дахь хүний эрхийн нөхцөл байдлыг хэлэлцээд 129 зөвлөмж өгснөөс Монгол Улсын Засгийн газар 126 зөвлөмжийг хэрэгжүүлэхээр авсан үүрэг амлалтаа хэрхэн хэрэгжүүлсэнээ олон улсын болон иргэдийнхээ өмнө тайлагнах мөч ирлээ.  

Хэлэлцүүлгийг ЭНД дарж шууд үзэх боломжтой юм. Бид энэ талаар эргэн дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх болно.

Л.ТӨГС
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж